Н.Төгсцогт дараагийн тулаанаа БНСУ-д хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт дараагийн тулаанаа БНСУ-д хийнэ

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос шинээр санаачлан зохион байгуулж байгаа “World Series of Boxing” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Азербайжаны “Баку Файерс” багт тоглож буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 26-нд БНСУ-д хийхээр болжээ. WSB тэмцээний Ази тивийн бүсэд амжилтаараа тасархай тэргүүлж буй “Баку Файерс” баг 10 дугаар тойргийн хүрээнд БНСУ-ын “Похан Посейдонс” багтай тоглох бөгөөд энэ тулаан Сөүл хотын Боловсрол, соёлын төвд болох ажээ. Монголын спортын салбарын залуу гавьяатуудын нэг Н.Төгсцогтын тухайд өөрийн жин болох 54 кг-д (bantamweight) багаа төлөөлөх юм. Тэрбээр WSB тэмцээнд хөл тавьснаасаа хойш хоёр тулаан хийж, хоёуланд нь ялалт байгуулсан бөгөөд үлдсэн бүх тулаандаа ялбал хувийн амжилтаар жиндээ түрүүлэх боломжтой юм. “World Series of Boxing” тэмцээн нь багийн амжилтаар шилдгийг тодруулахаас гадна ширэн бээлийтнүүдийг хувийн амжилтаар нь жин тус бүрд аваргуудыг тодруулж, “Лондон-2012” олимпийн эрх олгох учир тус тэмцээнд оролцож буй Монголын тамирчид, тэр тусмаа 100 хувийн амжилт гаргаад байгааа Н.Төгсцогтын хувьд олимпийн эрхээ шууд авах боломжтой билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж