Амжилт эвдэгдсэн аюултай тойрог

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Амжилт эвдэгдсэн аюултай тойрог

Английн Премьер лигийн энэ улирал талаасаа өнгөрч байна. Багууд 25-26 тоглолт хийгээд байгаа бөгөөд өнгөрсөн тойрог хамгийн сонирхолтой болсон гэж болно. Энэ тойрогт нийт 43 гоол орж, хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан. Энэ тоо нь өмнөх амжилтыг эвдсэн бөгөөд 1996 оны арваннэгдүгээр сард болсон 8 болон 10-р тойргийн тоглолтуудад тус тус 41 гоол орж байсан аж. Өнгөрсөн оны мөн сард энэ амжилт хоёр удаа давтагдсан юм. Мөн энэ тойрогт шүүгчид найман торгуулийн цохилт хийх эрхийг өгсөн бөгөөд энэ тоо өмнөх рекордыг мөн л эвджээ. Өмнө нь шүүгч нэг өдөрт долоон удаа л 11 метрийн цэгийг зааж байсан байна.

Ер нь өнгөрсөн тойргийн хүрээнд маш олон сонирохолтой тоглолтууд гарсан бөгөөд энэ улиралд ганц ч хожигдолгүй, лигийг итгэл төгс тэргүүлж явсан “Манчестер Юнайтед” хүснэгтийн сүүл мушгигч “Вулверхэмптон Вандерерс”-т хожигдож, шуугиан тарьсан. “Улаан чөтгөрүүд” тоглолт эхлээд гуравхан минутын дараа орсон Нанигийн гоолоор баярлаж байсан ч “Чононууд” мөчөөгөө өгөлгүй хариу хоёр гоолыг оруулж, тэдэнд энэ улирлын анхны хожигдлыг нь амсуулсан билээ. Энэ тоглолтос дутахгүй нэгэн шуугианыг “Ньюкасл” Сэйнт Жэймс Парктаа тарьсан. Тоглолт эхлээд 26-хан минут өнгөрөхөд тэд хаалгандаа “Арсенал”-ын цохисон дөрвөн бөмбөгийг алдсан байна. Эхний хагас 4:0-ээр өндөрлсөн нь 2010 оны дөрөвдүгээр сард “Манчестер Сити” “Бөрнли”-г 5:0 харьцаатай илүүрхсэн амжилтад дөхсөн юм. Эхний хагасын амжилтыг эвдэх хувьгүй “Их буучид” хоёрдугаар хагаст нэгэн сөрөг амжилтын эзэд болно гэдгээ зүүдлээгүй байсан биз ээ. Тоглолт дуусахад ердөө 22-хан минут дутуу байхад тэд хаалгандаа дөрвөн гоол дараалан алдаж, эвийн гэрээ байгуулсан юм. Энэ нь тэднийг Премьер лигийн түүхэнд дөрвөн гоолын тэргүүллээ алдсан анхны баг болгосон аж.

Энэ өдөр өөр нэг тоглолтод мөн найман гоол орсон бөгөөд Гүүдисон Паркт “Эвертон” далайн эргийн “Блэкпуль”-ийг тав гуравдсан. Мөн Аргентиний лигионер Карлос Тевез 27 насны төрсөн өдрөөрөө хет-трик хийж, ганцаараа “Уэст Бром”-ыг хожчихов. Түүнчлэн “Уиган Атлетик”, “Блэкбурн” багуудын тоглолтод мөн л гоолын хур буусан бөгөөд 4:3 харьцаагаар талбайн эзэн “Уиган”-чууд ялалт байгуулсан байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж