Коул хөгжөөн дэмжигчдийн хувьд номер нэг

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Коул хөгжөөн дэмжигчдийн хувьд номер нэг

Английн шигшээ болон “Челси” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коул хөгжөөн дэмжигчдийн өгсөн интэрнэт санал асуулгаар өнгөрсөн оны “Шилдэг хөлбөмбөгч”-өөр тодорчээ. Өнгөрсөн жилийн хэвлэл мэдээллийнхний гол бай болсоор ирсэн Коулын дуулиан шуугиан үнэнч фанатуудад нь нөлөөлөөгүй бололтой. Английн шигшээд 86 тоглолт хийгээд байгаа Коул “Тэр цаг мөчүүд надад үнэхээр хэцүү байсан. Харин одоо тэднийхээ талархлыг хүлээж байгаадаа баяртай байна” гэсэн байна. Өнөө цагийн дэлхийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч маань өнгөрсөн онд эхнэр, поп од Шэрил Коулаасаа салсан. Гэр бүлийн хэрүүл хэвлэлийн хуудаснуудаас ч салаагүй юм. Тэрбээр “Хэдийгээр цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчид маань намайг элдвээр хараан зүхэж, миний эсрэг шуугилдаж байсан ч би Английн шигшээн өмсгөлийг өмссөн л бол хамаг хүчээ шавхан тоглодог” гэжээ.

Энэ жил 30 настай Коул 2010 оны дэлхийн аваргаар бүтэлгүйтсэн “Гурван арслан”-гийн гол тоглогчдын нэг байсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж