
2010 оныг 2009 онтой харьцуулахад намуу цэцгийн тариалангийн талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд 123 000 га хэвээрээ байгаа ба 2007 онд 193 000 га хүрч байсан тухай Афганистаны хар тамхины ургамал тариалалтын тухай НҮБ-ын жилийн тайланд дурджээ. Энэхүү тайланд афганистаны хар тамхины ургамал хураалт 48 хувиарь буурч, 3600 тн болсон тухай дурдсан байна.
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Юрий Федотов “Сайхан мэдээ байгаа/ургац хураалт буурсан/ боловч сэтгэлийн хуурамч хөөрөлтөд автагдаж болохгүй, хар тамхи тариалагчид дахиад хэвийн ургац авах боломжтой тул ойрхноос хяналтаа сулруулахгүй байх ёстой” гэж мэдээлжээ.
2010 онд нэг кг үр 164 доллараас 169 доллар хүртэл өсч, нэг га-аас олох ашиг 36 хувиарь буюу 4900 доллар болжээ.
Афганистаны хүн амын 6 хувь буюу 248 700 гэр бүл хар тамхи тариалж байгаа юм байна.
Тус орны өмнөд хэсэгт талибанчуудын гол байрлал байдаг 6 мужид хар тамхины ургамлын 98 хувийг тариалж, тэд нарын зэвсэгт тэмцлийг санхүүжүүлэх гол эх сурвалж болж байгаа ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг