Хөтлөгч Зулаа хамгийн өндөр цалинтай

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Хөтлөгч Зулаа хамгийн өндөр цалинтай

Өвөрмөц содон дуу хоолойгоо ашиглан албан байгууллага, бараа
бүтээгдэхүүний рекламыг овоо хэдэн цаасаар уншчихдаг хөтлөгч Зулаа
телевизийн хөтлөгчдөөс хамгийн өндөр цалинтай ажилтанд тооцогддог гэнэ.
Арга ч үгүй давхар давхар олон бизнес ажил гүйцэтгэж яваагийнх биз.
“Дотно ФМ 103.6”-гийн захирал, хөтлөгчийн ажил, “Umbrella music”
хөгжмийн нэвтрүүлэг, “U Fashion” хувцасны дэлгүүр гээд түүний мөнгө олох
ажил дуусдаггүй ээ. Залуу дуучин Rihanna-гын үс засалт, хувцаслалтыг
төвөггүй дуурайчихдаг тэрбээр телевизийн хөтлөгч, олны танил
бүсгүйчүүдээс хамгийн үнэтэй, сүүлийн үеийн загварын төмөр хүлгээр
илүүрхдэг. Олсон мөнгөний хэмжээгээрээ өөрийгөө хувцаслаж, шоудаж, хүнд
байхгүй их занг гаргадаг Зулаад дургүй уран бүтээлчид бас олонтаа.
Ямартаа л МУГЖ, дуучин Т.Ариунааг ирж ярилцлага өг хэмээн утсаар
албадан, загнасан түүнийг гавьяат маань тааралдах л юм бол нэг алгадна
хэмээн аягладаг ажээ.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж