
Лондонд саатуулагдаад байгаа Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцын талаарх асууудал олны анхаарлын төвд байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны яамнаас үүнтэй холбогдуулсан албан мэдээлэл гаргаагүй байгаа. Харин өнөөдөр Үндэсний Аюулгүйн байдлын зөвлөлийн Ажлын алба, Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газар хамтран хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:30 цагт Төрийн ордны Хэвлэлийн “Г” танхимд болно.
А.АНУ