Улсын онцгой комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комисс хуралдана

Улсын Онцгой комисс өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний талаар мэдээлэл сонсч, хэрэгжүүлэх арга замын талаар тодорхойлох аж. Орон нутгаас ирүүлж байгаа мэдээллээр  малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэг үеийг бодвол тогтворжжээ. Гэхдээ Дорноговь, Сүхбаатар аймгуудад хамгийн сүүлийн мэдээллээр 11 мянга гаруй толгой малыг устгаад байгаа юм. Мөн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх хоёр аймагт 861 хүн, 167 машин мотоцикл,  ариутгалын 19,  хөдөлгөөнт  73 пост  ажиллаж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж