Өнөөдөр УИХ-ын намрын чуулганыг нээнэ.
Чуулганы нээлт 11.00 цагт болох бөгөөд харин энэ удаагийн чуулганы
нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үг хэлэхгүй нь. Учир нь Ерөнхий
сайд С.Батболд АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийж яваа. Тэрээр
буцах замдаа Японд болох Асасёрюү Дагвадоржийн зодог тайлах ёслол, үс
авах найранд оролцоод энэ сарын 3-нд эх орондоо ирэх ёстой.

Харин Ерөнхийлөгчийн хувьд өмнөх чуулгануудын нээлтэд оролцож үг хэлж
байсан боловч, түүний хэлсэн үг, санал санаачилгын дагуу УИХ, Засгийн
газраас ямар арга хэмжээ авч ажиллахыг анхааралтай харж байгаа гэдгийг
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга өчигдөр хэвлэлийнхэнд
мэдэгдсэн. Энэ шалтгаанаар өнөөдөр болох намрын чуулганы нээлтийн
ажиллагаанд Ерөнхийлөгч үг хэлэхээс татгалзжээ.
Б.ЗАЯА