Түнхний мултралтай хүүхдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Түнхний мултралтай хүүхдийн тоо өсчээ

Хүүхдийн гэмтэл  согогийн клиникийн  их эмч н.Жаргалсайхантай ярилцлаа.

-Сүүлийн үед төрөлхийн түнхний мултралтай хүүхдүүдийн тоо  ихсэх хандлагатай байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Түнхний мултралтай  хүүхдүүд ихсээд байгаа нь олон шалтгаантай. 100 төрөлт тутамд 3-4 хүүхэд түнхний мултралтай төрж байна  Ураг хэвлийд байхдаа гэмтэл авах, эцэг эх нь  архи тамхи хэрэглэх болон  баталгаагүй хүнс  бохир агаар нөлөөлж байна. Сүүлийн  жилүүдэд дан ганц түнхний мултралаас гадна  сэтэрхий уруул тагнайтай, гилжгий хүзүүтэй зэрэг  олон төрөлхийн гажигтай хүүхдүүд төрж байна. Дээр нь сульдаа өвчин ихсэх хандлагатай байна. Сульдаа хоол тэжээлийн дутагдлаас  болдог, бараг ядуусын өвчин гэж хэлэхэд болохоор байна. Улсаас хүүхдэд өгдөг байсан 3000 төгрөгөөрөө амьдардаг хүмүүс яаж нэмэлт шим тэжээлтэй хоол идээд байж чадах вэ дээ.

-Түнхний мултралыг эмчлэхэд ямар арга хэрэглэж байгаа вэ? 

-Долоон сартайгаас хоёр настай хүүхдэд татлагын аргаар эмчилгээ хийдэг. Эмчилгээний энэ аргыг Монголд 16 жилийн өмнөөс нэвтрүүлсэн. Бага сартай байхад нь мэдсэн хүүхдүүдийг дөрөвч зүүлгээд, шар сүү цайнд оруулах  эх, хүүхдэд нэмэлт витамин уулгах зэргээр эмчилдэг. Ой гарсан хүүхдүүд хагалгаа хийдэг. Хагалгааны дараа маш зовиуртай бүрэн дүүрэн эдгэрэх найдлага бага. Тиймээс аль болох эрт мэдэх хэрэгтэй.

-Түнхний мултрал бүрэн эдгэрдэг үү? Хүүхэд хөлд ороод нэгэнт л алхаад эхлэсэн бол эдгэрдэггүй гэсэн яриа байдаг.

– Түнхий мултралтай хүүхэд мэдэгдэхгүй байж байгаад хөлд орчихдог.  Ой гараад гэнэт доглоод эхлэнэ.  Нэг настайгаас нь өмнө буюу дөрвөөс таван сартайд нь оношлоод эмчилгээ хийлгэвэл  бүрэн эдгэрэх боломжтой. Нэг наснаас өнгөрчихвөл хагалгаанд оруулахаас өөр эмчилгээ байдаггүй. Тvнхний эмгэгийг эрт илрvvлж, эмчлэхгvй бол насан туршийн тахир дутуу, хазгар доголон болдог. Багад нь эмчлvvлбэл хурдан эдгэрнэ, эмчилгээний vр дvн сайтай.

-Түнхий мултралаас урьчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээг авах ёстой вэ?

-Хоол тэжээлийн дутагдал, дархлаа дарангуйлах эм эрт хэрэглэснээс ийм эмгэгтэй хvvхэд төрж болно. Нярай хvvхэд бурхнаас заяасан мэлхий байрлалд байдаг. Хvvхдийг өлгийнөөс нь задлахад суниаж биеийн чилээгээ гаргахдаа хөл, гараа их биедээ татан атирдаг. Яг ийм байрлалд дунд чөмөгний толгой нь сvvжний ясны тогтолцооны проекцийн дагуу чиглэлд байрлаж байх учиртай. Энэ байрлалд нь байлгаж чадвал хvvхдийн тvнхний vе олдмол байдлаар мултрахгvй. Жирэмсэн болохоосоо өмнө эцэг эх өөрсдөө эрүүл байх шаардлагатай. Ямар нэгэн халдварт өвчтэй бол эмчүүлэх, хүүхэд  тээж байх үедээ сүү цагаан, идээ тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Хятадын алим жимсийг идээд хэрэггүй, хоол болохоосоо илүү хор болно.

-Хүмүүс хүүхдээ тэгш сайхан хөлтэй болгоно гээд хөлийн барьж чанга өлгийддөг. Энэ хүүхдийн хөгжилд эсрэгээр нөлөөлж болох уу?

-Энэ хамгийн буруу ойголт. Хүүхдийг аль болох өөрөөр тарвалзуулах, сул чөлөөтэй байлгах хэрэгтэй. Жишээ нь африкт түнхний мултрал гэж байдаггүй. Африкууд хүүхдийг төрсөн цагаас эхлээд өлгийдөөд боож баглалгүй, хөлийн алцаалгаад ташаандаа тэврээд явж байдаг Баян –Өлгий аймгаас түнхний мултралтай хүүхдүүд их ирдэг. Бидний  ажигласнаар нутгийн зан заншил уламжлалтай холбоотой юм шиг ээ. Хүүхдийг хөдлөх аргагүй маш чанга өлгийддөг

 -Гэмтлийн эмнэлэгийн эмч нар үзүүлэх гээд ирсэн хүүхэд бүрийг шахам түнхий дутуу хөгжилтэй, түнхий мултралтай байна гээд дөрөвч витамин шахдаг гэсэн яриа байна.

-Ирсэн хүүхэд бүрийг “Өвчтэй  байна. Дөрөвч зүү, витамин уу гэж шаардсан удаагүй ээ. Монголчууд мухар сүсэг гэх юм уу даа . Сонин үзэл бодолтой ш дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс хайнга хэнэггүй. Ээж нь хүүхдээ мэргэжлийн эмчид  үзүүлье.  Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэе гэхэд  муу ёр  гээд хоцрогдсон сонин тайлбар хэлдэг.  Манай хүүхэд доголж байгаад зүгээр болчихсон. Зүгээр гэсэн ам дамжсан худал ярианд итгээд тайвширчихдаг.   Энэ бол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол муу байгаагийн  илрэл. Социализмын үед  эрүүл саруул хүүхэд өсөж бойжоод зовлонгүй байсан. Одоо бол ирээдүйн ээжүүд  хойч ирээдүйдээ анхаараас  өөр аргагүй  болоод байгааг олгоосой. Өнөөдөр Улаанбаатар ямар байгаа билээ. Агаарын бохирдол, нийгмийн стресс гээд

-Аав ээжүүд хүүхдээ түнхний мултралтай үгүйг шалгаж болох уу?

-Нүдээр хараад мэдэх бараг л боломжгүй дээ.Сайн анзаарвал нэг хөл нь богино, гуян дээр нь нэмэлт нугалаас гарсан байдаг. Рентгин зургийн  авахуулахгүй бол сайн мэдэгдэхгүй дээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө хэдхэн цагийн зав чөлөө гаргаад мэргэжлийн эмчид үзүүлж зөвөлгөө авахад илүүдэхгүй ээ. Бага сартай байхад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх шаардлагатай.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж