
29-ний өдрийн байдлаар найман
сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний 61 голомтод байгаа 452 өрхийн 172.4
мянга гаруй малаас Сүхбаатар сумын 10 голомтонд 5268 мал, Эрдэнэцагаан
сумын найман голомтонд 913 мал, Асгат сумын 13 голомтонд 550
мал, Баруун-Урт сумын малчдын 12 голомтонд 820 мал, Халзан сумын
долоон голомтонд 2062, Онгон сумын зургаан голомтонд 548 мал
байна. Түүнчлэн Дарьганга сумын хоёр голомтонд 752 мал, Уулбаян суманд
гурван голомтонд 135 мал, бүгд 11048 мал шүлхийгээр өвчилсөн нь өмнөх
өдрийнхөөс 415 толгойгоор нэмэгдсэн байна. Өвчтэй малд тэмээ нэг, үхэр
2000, хонь 6572, ямаа 2475 байна. Шүлхийтэй малыг устгах
устгалын 49 цэг ажиллаж Сүхбаатар суманд 5268, Эрдэнэцагаанд 913, Асгатад 550,
Баруун-Уртад 820, Халзанд 2062, Онгонд 548, Дарьгангад 752, Уулбаянд 135
мал, нийтдээ 11048 толгой малыг устгалд оруулж ариутгал
халдваргүйжуулалт хийсэн байна. Өвчинтэй тэмцэхэд аймгийн хэмжээнд 861
хүн, 167 машин мотоцикл, ариутгалын 19, хөдөлгөөнт 73
пост ажиллаж байна.
Г.Сүхээ