NBC Universal (NBCU) хэвлэл мэдээллийн компани эмэгтэйчүүдийн дуртай энэ жилийн наймдугаар сарын 25 брэндын "Woman at NBCU Brand Power Index" гэдэг жагсаалтыг гаргасан байна.
Жагсаалтыг дэлхийн супер маркетуудын Wal-Mart сүлжээ тэргүүлэв. Хоёрдугаарт Wal-Mart-ын Америкийн зах зээлийн гол өрсөлдөгч Target нэрлэгдлээ. Телевизийн Verizon компани тэдний дараа бичигджээ. Verizon-ы хажуугаар өөр зургаан телевизийн компани, цэвэр эрчүүдийн гэхээр Ford ба Toyota зэрэг автын брэнд, санхүүгийн салбараас Bank of America ба Wells Fargo брэндүүд жагсаалтад багтлаа.
NBCU компани эмэгтэйчүүд худалдааны 85 хувийг хийдэг гээд тэднээс санал асуулга авах болсон байлаа. Brand Power Index чансаа нь comScore ба Keller Fay компаниудын хийсэн онлайн асуулгад тулгуулан гарсан байна. Мөн эмэгтэйчүүдийн iVillage гэх эмэгтэйчүүдийн порталын 20 мянган санал бас New Media Strategies-ийн судалгаа зэргийг энд ашиглагдав. NBCU ийм чансааг сар бүр гаргахаар төлөвлөжээ.