Бид Хөрөнгийн биржийг авах давуу талтай

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Бид Хөрөнгийн биржийг авах давуу талтай

Лондонгийн Хөрөнгийн биржийн Үнэт цаасны анхдагч зах зээл хариуцсан
захирал, хатагтай Трэси Персигээс зарим зүйлийг тодрууллаа.  


-Саяхан “Ройтерс” агент­­­лаг “Монголын Хө­рөн­гийн биржийн удирд­лагын
багийн сон­гон шал­га­руулалтад Лон­донгийн бирж ялах нь тодорхой
болжээ” гэсэн мэдээлэл цац­сан. Танайх ялах нь үнэхээр тодорхой
бол­чихсон юм уу?

-Сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа. Эц­сийн дүн гараагүй.
Тиймээс тодорхой болсон гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ бидэнд маш олон
давуу тал байгаа. Бид тэр бүх давуу талаа санал болгосон. Бид Монголын
Хөрөнгийн бир­жийг технологийн хувьд өн­дөр түвшинд хөгжүүлээд
зог­сохгүй Монголын хөрөн­гийн зах зээлийг шинэ шатанд, дэлхийн түвшинд
хүргэх боломжтой.


-Манай Ерөнхий сайд тийм мэдээлэл өгөөгүй гэд­гээ мэдэгдсэн. Та бүхэн мэдээлэл тараасан юм биш үү?

-Бид тийм мэдээлэл гар­гаагүй. Харин бидний да­в­уу талыг олон улсын
хэм­жээнд мэддэг учраас хэвлэл мэ­дээллийн бай­гууллагууд өөрсдөө тийм
таамаглал дэвшүүлсэн байж магадгүй юм.


-Сонгон шал­гаруу­лал­тын сүүлийн шатанд АНУ-ын “NASDAQ”, Өмнөд
Со­­лонгосын “Korea Exchаngе” хоёр үлдсэн гэж байсан. Гэвч сүүлийн үед
тен­­дер хүчингүй болсон гэх мэдээлэл бас гараад бай­гаа. Тийм юм болсон
уу?

-Тендер хэвийн үргэл­жилж байгаа. Засгийн газрын комисс удахгүй дүнгээ танил­цуулах байх.


-Тэгэхээр танайх эцсийн шатанд үлдсэн юм байна, тийм үү?

-Тендер үргэлжилж бай­гаа болохоор аль улсын баг ямар шатанд үлдсэнийг
хэлж болохгүй. Бид оролцож бай­гаа нь үнэн. Бүх санал, төлөвлөгөө,
материалаа бүр­дүүлээд өгчихсөн. Бидэнд давуу тал хангалттай байгаа
гэдгийг дахин хэлье.

Ч.Дашдэлэг

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж