
захирал, хатагтай Трэси Персигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Саяхан “Ройтерс” агентлаг “Монголын Хөрөнгийн биржийн удирдлагын
багийн сонгон шалгаруулалтад Лондонгийн бирж ялах нь тодорхой
болжээ” гэсэн мэдээлэл цацсан. Танайх ялах нь үнэхээр тодорхой
болчихсон юм уу?
-Сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа. Эцсийн дүн гараагүй.
Тиймээс тодорхой болсон гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ бидэнд маш олон
давуу тал байгаа. Бид тэр бүх давуу талаа санал болгосон. Бид Монголын
Хөрөнгийн биржийг технологийн хувьд өндөр түвшинд хөгжүүлээд
зогсохгүй Монголын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд, дэлхийн түвшинд
хүргэх боломжтой.
-Манай Ерөнхий сайд тийм мэдээлэл өгөөгүй гэдгээ мэдэгдсэн. Та бүхэн мэдээлэл тараасан юм биш үү?
-Бид тийм мэдээлэл гаргаагүй. Харин бидний давуу талыг олон улсын
хэмжээнд мэддэг учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө тийм
таамаглал дэвшүүлсэн байж магадгүй юм.
-Сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд АНУ-ын “NASDAQ”, Өмнөд
Солонгосын “Korea Exchаngе” хоёр үлдсэн гэж байсан. Гэвч сүүлийн үед
тендер хүчингүй болсон гэх мэдээлэл бас гараад байгаа. Тийм юм болсон
уу?
-Тендер хэвийн үргэлжилж байгаа. Засгийн газрын комисс удахгүй дүнгээ танилцуулах байх.
-Тэгэхээр танайх эцсийн шатанд үлдсэн юм байна, тийм үү?
-Тендер үргэлжилж байгаа болохоор аль улсын баг ямар шатанд үлдсэнийг
хэлж болохгүй. Бид оролцож байгаа нь үнэн. Бүх санал, төлөвлөгөө,
материалаа бүрдүүлээд өгчихсөн. Бидэнд давуу тал хангалттай байгаа
гэдгийг дахин хэлье.
Ч.Дашдэлэг
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин