Хамгийн ”тачаангуй” байшинг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Хамгийн ”тачаангуй” байшинг нэрлэв

АНУ-ын Висконсин мужийн Милоукийн урлагийн музейн уран барилгын цогцолборт ордог "Павильон Квадраччи" гэсэн барилга дэлхийн хамгийн дур булаам гэж VirtualTourist.com порталаас жуулчлалын аж үйлдвэрийн шинжээчдийн дунд явуулсан санал асуулга тогтоожээ.
Павильоныг Испанийн архитектор Сантьяго Калатравагийн зураг төслөөр босгосон бөгөөд 2001 онд баригдаж дуусчээ. Шилэн байшин хоёр давлавчтай ба түүнийг дээш, доош нь хөдөлгөх тусгай механизм дотор нь байдаг. Тэр хөдөлгөөнөөр музейн үзмэрийг нарны гэрлээс хамгаалдаг аж. Байшингаас дүүжинт гүүр түүнийг төв замтай холбодог ажээ.
Хоёрдугаар байранд Канадын Миссиссауга хотын "Absolute City Centre" гэх орон сууцны хороололд багтдаг хоёр өндөр байшин оржээ. Цамхгуудын өндөр нь 170 ба 150 метр (56 ба 50 давхар). Эдгээр байшинг нутгийнхан нь “Метр Метр” нэрлэдэг ба гол онцлог нь байрыг бүсэлсэн тагтнууд юм.
Голландын уран барилгын музейн Роттердам дахь байшин гуравдугаарт нэрлэгдсэн байв. Түүнийг тамхины магнат Сонневельдын захиалгаар 1933 онд бариулсан аж. Уран барилгач, модернист Бринкманом ба Ван дер Флугт нарын зургаар барьсан байранд тэр үеийн бүхий л техникийн шинэ ололтыг ашигласан байв.
Антонио Гаудигийн "Бальо" ордонг дөрөвт, Сиднейн дуурийн байрыг тавд, Өмнөд Францын  дүүжинт гүүр Мийо зургаад, Дрездены Цвингер байр долоод, Лос-Анжелесийн Уолт Диснейн концертын танхимыг наймд, Малайн хойгийг Пенангтай холбодог гүүр ест тус тус нэрлэгдсэн байлаа. Жагсаалтын 10-ыг Питсбургаас холгүй 1937 онд босгосон “Унаж буй ус” гэдэг харш дуусгажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж