Газрын гүнд боогдсон Чилийн 33 уурхайчдыг төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө чөлөөлөх боломж байгааг аврагчид мэдэгджээ. Гэхдээ л тэдэнд хүртэл хонгил өрөмдөх хугацаа арваннэгдүгээр сарын эхэн гэсэн нь хэвээр байна.
Аврах ажлыг удирдаж байгаа хүмүүсийн яриагаар уг ажиллагаа хуваариас түрүүлэн явагдаж байна. Есдүгээр сарын 28-ны байдлаар өрөмдлөгийн нэг нь бараг 300 метр замыг туулаад байгаа гэнэ. Аравдугаар сарын дунд үе гэхэд өрөмдлөгийн ажлыг дуусгаад хонгилыг бэхлээд уурхайчдыг гарган авахад бэлэн болох гэнэ. Гэхдээ аврагчид уурхайчид ба тэдний хамаатан саданд хандан санамсаргүй саад гарч болохыг сануулжээ.
АР агентлагийн мэдээгээр газар дээр уурхайчдад зориулсан эмнэлэг ба сэтгүүлчдэд зориулсан талбайг бэлтгэж эхэлсэн гэнэ. Мөн уурхайд уурхайчдыг аврах тусгай савыг авчирсан байна. Эдгээр бүх ажлыг 15 хоногийн дотор хийж дуусах ажээ.
Наймдугаар сарын 5-нд газрын нурангийн улмаас 700 метрын гүнд боогдсон уурхайчид 50 гаруй хоногийг тэнд өнгөрөөгөөд байна.