Испанид 10 сая хүн ажил хаяжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Испанид 10 сая хүн ажил хаяжээ

Испаниийн үйлдвэрчний байгууллагаас лхагва гаригт зохион байгуулсан ажил хаялтад 10 сая хүн оролцож, Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, хөдөлмөрийн талбарт хийж байгаа өөрчлөлтийг эсэргүүцсэн байна. Энэ ажил хаялт аж үйлдвэрийн газрууд, нийтийн тээврийн салбарт тухайн өдөрт хохирол учруулсан боловч Засгийн газар эдийн засгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Засгийн газар ажил хаялтад 10 сая хүн оролцсоныг нотлоогүй бөгөөд албан ёсны тоо баримтыг жич мэдээлэх ажээ.
Цахилгаан эрчим хүчнийхний мэдээлснээр өглөөгүүр эрчим хүч нийлүүлэлт 19 хувиар тасалдсан байна.
Нийтийн тээвэр, Мадрид хотын хүнсний нийлүүлэлтэд гарч байгаа бэрхшээл, Засгийн газраас аливаа төсөв зардлыг багасгах болон тэтгэвэр тэтгэмжийн системийг өөрчлөх гэж байгаатай холбогдуулан ажил хаялт зохион байгуулсныг үйлдвэрчний байгууллагууд мэдээлжээ.
Үйлдвэрчний байгууллагын удирдагчид ажил хаялтад сэтгэл хангалуун байгаа боловч гудамжинд жагссан хөдөлмөрчдөөс 4,5 сая ажилгүй хүмүүстэй болчихоод байгаа Испани орны хувьд хэтэрхий орой зохион байгуулсан буюу ер нь үр ашиггүй ажил хаялт боллоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж