VIII богдын тухай эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

VIII богдын тухай эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслон тэмдэглэхээр болжээ. Уг ойг угтаж Монголын кино урлагийн академи түүхэн цаг үе, эх орончдын баатарлаг тэмцэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтын талаар өгүүлэх "Монголын сүүлчийн эзэн хаан" уран сайхны бүрэн хэмжээний кино хийж буй тухайгаа мэдээлж байсан. Харин өчигдөр "Монголын сүүлчийн эзэн хаан VIII богд Жавзандамба хутагт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Уг хуралд Хуралд Монголын IX богд Жамбалнамдолчойжижанцан, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр, хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров болон түүх судлаач, эрдэмтэн, докторууд оролцжээ.

Мөн уг хурлаар VIII богдын амьдрал, намтар, түүхэнд гүйцэтгэсэн гавьяа зэргийг судалсан судалгааны талаар санал солилцож, халуун яриа өрнүүлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж