
Ирэх арваннэгдүгээр сард хуралдах МАХН-ын 26 дугаар Их хурлаар 90 оноос хойшхи олсон ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, дараагийн 20 жилийнхээ зорилтыг тодорхойлно гээд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт эдийн засгийн томоохон бүтээн байгуулалт өрнөж буйг ч сонирхууллаа.
Фридрих Науманы сангийн Зүүн болон зүүн өмнөд Азийн бүсийн захирал Р.Адам Монголд сонгуулийн шинэчилсэн хуулийг парламентаар хэлэлцэх гэж буйг ихэд сонирхож байв. Тэрбээр,сонгуулийн төгс тогтолцоо гэж хаа ч алга. Германд ч сонгуулийн тогтолцоог сайжруулахыг тасралтгүй хийсээр ирсэн. Өөрчлөлт хийх тусам үр дүнгээ өгдөг. Одоо ч манай улсад сонгуулийн хуулиа шинэчлэх шаардлага байсаар байгаа гээд удахгүй болох МАХН-ын 26 дугаар Их хуралд амжилт хүсээд улс орондоо иргэний ардчилсан нийгэм төлөвшүүлэх үйлсдээ амжилт олно гэдэгт итгэж буйгаа хэллээ хэмээн УИХ дахь МАХН-ын бүлгээс мэдээллээ.