Жэки Чан асрамжийн хүүхдүүдийг баярлуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Жэки Чан асрамжийн хүүхдүүдийг баярлуулна

Тулаант, инээдмийн киногоор дэлхийд танигдсан Хонг Конгийн нэрт жүжигчин Жэки Чан ирэх сарын 3-нд манай улсад ирэх билээ. Тэрбээр ээлжит шинэ киноныхоо зураг авалтыг Монголд хийхээр ирж байгаа аж. Хэдий ажлаар ирж байгаа ч Жэки Чан “Өргөө” кино театртай хамтран асрамжийн 500 хүүхдийг баярлуулахаар болсон гэнэ. “Өргөө” кино театр нь Жэки Чаны сүүлд тоглосон “The Karate Kid” киног албан ёсоор Монголд гаргаж байсан.  Жэки Чан ирэх даваа гаригт "Өргөө" кино театртай танилцах юм байна. Сонирхуулахад нэрт жүжигчин маань Монголд ирсэн даруйдаа хөдөө нутгийг зорих гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж