Б.Болор Европын комиссынхонтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Б.Болор Европын комиссынхонтой уулзлаа

Белгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Болор Европын Комиссын Гадаад харилцааны Ерөнхий газрын Азийн газрын дарга Ж.Моран, мөн газрын Монгол Улсыг хариуцсан хэлтсийн дарга Ф.Жессэн нартай уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр болон Европын Комиссын холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд хоёр талын харилцааны асуудал, ойрын хугацаанд зохион байгуулагдах зарим үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар харилцан санал солилцжээ. Мөн түүнчлэн уулзалтын үеэр талууд Түншлэл, Хамтын Ажиллагааны Хэлэлцээрийн хэлэлцээний явцын талаар санал солилцсон бөгөөд уг хэлэлцээрийг байгуулж, улмаар хэрэгжүүлэх нэн их эрмэлзэлтэй буйгаа онцлоод, Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдааны бэлтгэл ажил эрчимтэй явагдаж, амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж