Үзэл баримтлал солихыг дийлэнх гишүүн дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Үзэл баримтлал солихыг дийлэнх гишүүн дэмжсэнгүй

“МАХН-ын шинэч­лэл: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийн үеэр түүнд оролцсон 500 гаруй төлөөлөгчийн дунд МАХН-ын уугуул нэрийг сэргээх нь зөв үү, МАХН-ын үзэл баримтлалыг солихыг юу гэж үзэж байна, зүүний чиглэлээ дагах нь зөв үү гэсэн асуултуудаар санал асуулга явууллаа.
Судалгаанд хамрагдагсдын 70 хувь нь намын нэрийг өөрчлөх нь буруу, 57 хувь нь үзэл баримтлалаа солихыг дэмжихгүй, 49 хувь нь зүүний чиг баримтлалаа хадгалъя гэсэн хариулт өгсөн байна. Эндээс харвал хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн дийлэнх нь МАХН-ын нэр, үзэл баримтлал, чиглэлийг өөрчлөхийг дэмжсэнгүй.

                                     Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж