
“Giant Steppes of Jazz -IV” нэртэйгээр зохиогдож буй уг фестивальд АНУ-аас “Ari Roland” хамтлаг, Швейцариас дуучин, хөгжимчин Eliane Amherd , Норвегиос “Skaidi”, “Steinar Raknes” Монголоос “Морин хуур” чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг оролцож байна.
Тоглолтууд аравдугаар сарын 2-нийг дуустал өдөр бүр “River Sounds” амьд хөгжмийн клубт болно. Харин Гала тоглолт 2-нд Хаан банкны театр болох аж.
Мөн энэхүү фестивалийн хүрээнд цуврал тоглолтууд зохион байгуулахаас гадна тус наадамд уригдан ирсэн мэргэжлийн хөгжимчид СУИС болон ХБК-ийн мэргэжлийн ангийн оюутнуудад үнэ төлбөргүй нээлттэй сургалт, хичээл явуулах гэнэ.
Н.Наран