
2009 оны талбайн тэннисний их дуулгийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Аргентины тэннисчин Хуан Мартин Дель Потро хэсэг хугацаанд гэмтэлтэй байж байгаад улиралын эцсээр зохион байгуулагддаг Тайландын нээлттэй тэмцээнд оролцлоо.1-р сард бугуйндаа хүнд гэмтэл авсан тэрээр тэннисний талбайд өчигдөрийг хүртэл нэг ч тоглолт хийгээгүй бөгөөд Тайландын нээлттэй тэмцээний эхний шатанд Бельгийн тэннисчин Оливер Рокустай учраа тааран тоглолоо.Өдгөө 22 настай Аргентины залуу од эхний сетийн тоглолтыг 4:3 харьцаатай тэргүүлж явсан ч чухал давуулалтаа алдан улмаар 2 тэннисчний тулаан тай брэакт хүрчээ.Тай бреакт ч өрсөлдөөн тун халуухан үргэлжилж Оливер Рокус 8:7 харьцаатай тэргүүлж явах үед Дель Потро бөмбөгөө тор давуулж чдсангүй алдснаар эхний сет өндөрлөжээ.Дараагийн сетийн тоглолт ч үзэж харах зүйл ихтэй байлаа.Харин гэмтлээс эргэн ирж эхнийхээ тулааныг хийж байгаа Дель Потрогийн маш чухал давуулалтанд Бельгийн тэннисчин бреак хийснээр тоглолтыг мөн л өөрийн талд эргүүлжээ.Өөрийн давуулах ээлжинд хялбархан гэйм авснаар 7:6 6:4 харьцаатай ялалт байгуулан оливер рокус Бангкок хотноо зохиогдож байгаа тэмцээний 2-р шатанд тоглох эрхээ авсан байна.Мөн өчигдөр Финляндын тэннисчин Ярко Ниемэннэн эзэн орны тэннисчин Данай Удомчокейтэй тоглож 6:3 6:2 харьцаатай ялалт байгуулсан бол Германы Райнэр Шуттэр Бразилын Рикардо Мелог 6:4 6:2 харьцаатай хожсон байна.Дэлхийн чансаанг тэргүүлэгч Рафаэл Надаль энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний тойрогт хийлсэн Их Дуулгийн бүх цувралын аварга Лхагва гарагт эхнийхээ тоглолтыг хийх болно.
Score studio.