Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Гоолын баяр

Өнгөрөгч бямба гарагт Манчэстэр Сити лигийг эхний 5 тоглолтын дараагаар үнэмлэхүй амжилт үзүүлээд байсан цомыг хамгаалагч Лондонгийн дээдэс буюу Чэлсиг өөрийн Манчэстэрийн цэнгэлдэхдээ хүлээн авч тоглосон. Чэлсигийн хувьд лигийн тоглолтуудад хожигдоогүй байсан хэдий ч 7 хоногийн дундуур лигийн цомын тэмцээнд Ньюкасл Юнаитэд багийн өмнө сөхрөөд байсан. Хэдийгээр тэд 5 тоглолт дараалан ялсан ч тэдний чансааг энэ тоглолтоос харна гэж үзэж байсан билээ. Олны таамаглаж байсанчлан 2 багийн тоглолт нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болсон. Харин тоглолтонд цорын гац гоол орсон нь МанСитигийнх байлаа. Тэрхүү гоолыг Ситигийн ахлагч Аргентин довтлогч Карлос Тэвэз оруулсан юм. Түүний хувьд Чэлсигйин эсрэг тоглосон сүүлийн 5 тоглолтонд 6 гоолыг хийж “Цэнхрүүд”-н эсрэг сайн тоглодог гэдгээ батлан харуулсан. Гоолын эзэн маань баяраа тэмдэглэхдээ өмсгөлөө дээш сөхөн дотуураа өмссөн цамцан дээрээ байгаа бичээсийг олонд харуулсан. Түүн дээр нь “feliz cumple mami” буюу испани хэлээр “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ” гэсэн утгатай байжээ. Олон тоглогчид гоол хийхээрээ түүнтэй төстэй үйлдлийг үзүүлдэг билээ. Тэвэзийн бэлэг ээжид нь таалагдсан нь дамжиггүй ээ. 

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж