
Байнгын хорооны хуралдаанд оролцохоор Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирсэн бөгөөд мөн хоёр гишүүн Засгийн газрын хуралдаанд оролцож байв.
Хуралдааны ирцийг бүрдүүлэхээр багагүй хугацаанд хүлээсэн боловч энэ удаад ирц хүрсэнгүй. Засгийн газрын хуралдаанд оролцож буй хоёр гишүүнийг ирүүлсэн ч хуралдааны ирц хүрэхээргүй байв. Түүнчлэн бусад гишүүд гадаад, дотоодод албан томилолтоор явж байгаа шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй байснаас ирц дутаж хуралдааныг хойшлуулахаар боллоо.
Б.Мандах