Gwyneth Paltrow “Glee”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Gwyneth Paltrow “Glee”-д тоглоно

Америкийн төдийгүй олон орны үзэгчдийг байлдан дагуулаад буй “Glee” цувралын хоёр дахь улиралын шинэ дугаарт нэрт жүжигчин Gwyneth Paltrow тоглохоор болсон тухай хэвлэлүүдээр бичиж эхлээд байгаа. Харин энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тус цувралын санаачлагч Ryan Murphy “Энэ мэдээлэл үнэн. Gwyneth Paltrow манай цувралын үнэнч шүтэн бишрэгч. Тэрбээр өмнөх цувралын бүх ангийг үзсэн гэсэн. Түүнд санал тавихад тэр маш дуртай хүлээж авсан” хэмээн мэдээлжээ.

Жүжигчин бүсгүй уг цувралд багш эмэгтэйн дүрийг бүтээх ба дөрвөн соло дуу дуулах гэнэ. Тэрбээр “Энэхүү цуврал үнэхээр сонирхолтой. Үе үеийн хит дуунуудыг дуулдаг гэдэг утгаараа бүх насныхны сонирхлыг татдаг. Мөн найруулга, зохиолын хувь өвөрмөц болсон” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр биеийн галбираа хадгалахын тулд хоолны
дэглэм барьдаггүй тухайгаа “Market Kitchen” хоолны шоу нэвтрүүлэгт орох
үеэрээ ярьсан байна.
Тэрбээр “Би таргалчих вий гэсэн бодлоосоо
болж хоолноос татгалзаж чадахгүй. Хүн юу идэхдээ л гол шалтгаан нь
байдаг. Зөв зүйлээ идвэл та хэзээ ч галбираа алдахгүй. Миний хувьд
далайн бүтээгдэхүүнд их дуртай. Байнга шинээр л хэрэглэх ямар сайхан
гээч. Эрүүл мэндэд ч сайн.
Би хоол хийх их дуртай. Гэр бүлийнхнээ
тойруулаад өөрийн хийсэн хоолоор дайлах хамгийн гоё мэдрэмж. Би
хүүхдүүдээ бас хоол хийх дуртай болгохыг хүсдэг. Өөрөө хоол хийж чаддаг
хүн хоолны чанар, амтыг илүү сайн мэдэрч чаддаг болдог.
Намайг бүр зургаан настай байхад аав маань надад коктейль найруулахыг зааж өгч байлаа. Би хуурай мартин, улаан дарсанд дуртай.
Ер
нь амтлах эрхтэнээ баярлуулж, сайхан хоол хийж идэж байх хамгийн эрүүл
амралт болно шүү. Гэр бүлд ч халуун дулаан уур амьсгал нэмж чаддаг.
Би
хүүхнүүдэд хэлмээр санагддаг юм. Битгий хэт хоолны дэглэм барьж
өөрийгөө зовоогооч гэж. Гоё сайхан байх өөр арга зөндөөн бий шүү дээ.
Гараа гаргаж сайхан хоол бэлдчихээд, телевиз үзээд сууж байхад зарим
нэг хоолны дэглэм барьдаг бүсгүйчүүд гардаг юм. Тэр үед эд нар таргалах
айдсаасаа болоод ийм сайхан амтаас татгалзаж байгаа гэж бодохоор
үнэхээр харамсалтай санагддаг шүү” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж