Берлиний марафонд Б.Сэр-Од амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Берлиний марафонд Б.Сэр-Од амжилттай оролцлоо

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод өчигдөр “Берлин Марафон-37”олон улсын гүйлтийн тэмцээнд монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од оролцож 2:12:42 минутаар Х байранд оржээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 122 орны 40 мянга 945 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин 42,195км уралдсан байна.  Тэмцээний  үеэр цаг агаар маш хүнд хүйтэн бороотой байснаас олон тамирчин замаасаа буцаж байсан ч монголын тамирчин шагналтбайранд орж олныг шуугиуллаа.  
Дашрамд дуулгахад, Кенийн тамирчин Patrick Makau 2:05:08 минут гүйж тэргүүн байрыг эзэлсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж