Claudia Schiffer дизайнер болно

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Claudia Schiffer дизайнер болно

Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий загвар өмсөгчдийн нэг Claudia Schiffer загвар зохион бүтээгчийн чиглэлээр карьераа үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрбээр хамгийн анхны хувцасны коллекцио энэ сарын 25-нд Миланы загварын шоунд танилцуулж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байна. Энэхүү шинэ загварын хувцаснуудаа ирэх оноос худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Тэрбээр энэ оны тавдугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн ба том хүү Caspar нь долоон настай, харин охин Clementine нь таван настай. Тэр 2002 онд кино найруулагч Matthew Vaughn-тай гэрлэсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж