
Цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын компьютерын систем нь кибертеррорын довтолгоонд өртсөн тухай есдүгээр сарын 25-ны орой Иран мэдэгдсэн байна. Ираны цэрэг, аж үйлдвэрийн системийн компьютерүүд вирусийн довтолгоонд өртсөн тухай барууны хэвлэлээр бичигдсэн байлаа. Түүний тоонд Бушерын атомын станцын компьютерүүд багтсан байлаа.
Нийтдээ 30 гаруй мянган компьютерууд «стакснет» гэдэг вирусийн халдвар авсан байв. Кибер довтолгоог Израиль Ираны цөмийн цогцолборын компьютераас мэдээлэл хулгайлах зорилгоор хийсэн гэж Британийн The Guardian сонин бичсэн байв.
Ираны ашигт малтмалын нөөцийг ашиглах яамны нэгэн өндөр тушаалтан Махмуд Алие мэдээний «Махер» агентлагт ярихдаа эдгээр компьютерын системийг Германы “Сименс" компани бэлтгэсэн гэв.
Компьютерын тийм системийн сүлжээнд нэвтрүүлж мэдээлэл хулгайлах зорилготойгоор «стакснет» вирус бүтээгдсэн аж. Үнэн хэрэгтээ «стакснет» нь маш ээдрээтэй нарийн программ учраас түүнийг ганц бие хакер ашиглах боломжгүй бөгөөд энэ кибер довтолгоог Израилийн тагнуул хийсэн гэж «The Guardian» дүгнэж байна. Мөн энэ довтолгоон хаанаас ирснийг илрүүлэх боломж бараг байдаггүй ажээ.