Ч.Наранбаатар олимпийн аваргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Ч.Наранбаатар олимпийн аваргатай уулзлаа

Манай улсад хөнгөн атлетикийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар БНСУ-ын алдарт тамирчин Хун Ён Жуг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр Барселоны олимпод марафоны төрлөөр оролцон, алтан медаль хүртэж байсан БНСУ-ын Ардын баатар хүн юм. Хун Ён Жу Монголын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, өөрийн арвин туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байгаагаа уулзалтын  үеэр илэрхийлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж