Рүүни Валенсигийн эсрэг тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Рүүни Валенсигийн эсрэг тоглохгүй

Английн Манчестер Юнайтед клуб маргааш Аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тоглолтоо Испаний Валенсиа клубын эсрэг хийнэ. Энэ тоглолтонд Английн шигшээ болон МанЮ-гийн шилдэг довтлогч Вэйн Рүүни оролцохгүй болжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногийн ням гаригт өөрийн лигтээ Болтонтой хийсэн тоглолтын үеэр шагайндаа гэмтэл авсан байна. Энэ гэмтлээсээ болж  Рүүни хоёр долоо хоногийн турш талбай дээр гарч болохгүй болжээ. Ингэснээр Рүүни багийн анд Райн Гигзын хамтаар хажуугийн суудалд шилжиж байна. Манчестер Юнайтед клуб нь Аваргуудын лигийн “С” хэсэгт таарсан  Валенсиа клубын талбай дээр нь зочлон тоглох бөгөөд Рүүни гэмтснээр довтолгооны эгнээнд Дмитрий Бербатов болон Майкл Оуэн нар тоглох магадлалтай байгаа ажээ.   

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж