Харин энэ байдлаас урьдаж Дэнвэр хотын баг од тоглогчоо 2-3 сайн ирээдүй тоглогчоор солихын зэрэгцээ драфтын сонголтуудыг авахыг хүсч байгаа юм. Өнөөдөр би энд байгаа ч ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ бэлтгэл маргааш эхэлнэ. Би бэлтгэлдээ оролцох болно гэж Мэло хэвлэлийн хурал дээр хэлжээ. Зуны турш миний хэрхэх, хаашаа явах тухай олон цуу яриа гарлаа. Харин энэ бүхэнд хариулт өгөхөд Наггэтс намайг солихыг хүсч байгаа, би солигдохыг хүсч байна. Гэхдээ энэ бол багийн удирдлагуудын хийх ажил. Би зөвхөн сагсан бөмбөг болоод бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна гэж бүх одод довтлогч Кармэло Энтони хэлжээ.
Түүнийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа баг нь Нью Жэрси Нэтс. Мөн хажуугаар нь Нью Йорк Никсч зүгээр суугаагүй. Харин багийнх нь Антониг багтаа үлдэнэ гэдэгт итгэж найдаж байна. Хэвлэлийнхэн ЖР Смит, Чонси Биллапс, Кэнёон Мартин зэрэг тоглогчдоос асуухад энэ хот түүнд ямар их хайртайг мэднэ, түүнтэй хамт тоглох бидэнд ямар сайхан байдгийг тэр мэднэ гэжээ. Даваа гарагт ЖР Смит өөрийн твиттер дээрээ тэр эргэн ирнэ гэж бичсэн байна юм.
Score Studio