Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Испанийн Барсэлон багийнхан өнөөдөр Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шинэ улиралын хэсгийн ээлжит тоглолтоо Оросын аварга Рубин Казань багийнхантай хийх болно.Тоглолтонд оролцох багийн 19 тоглогчийн тоонд Лионель Мэссигийн нэр багтсан байна.Эмч нар түүнийг тоглоход бэлэн гэдгийг зарлаагүй байгаа ч Аргентин эр өчигдөр болсон багийнхаа бэлтгэлд оролцож ОХУ-ыг зорхих болжээ.Долоо хоногийн өмнө Атлетико Мадрид багтаа хийсэн тоглолтын үеэр шагайндаа гэмтэл авсан тэрээр Барсагийн сүүлийн 2 тоглолтыг өнсөн билээ.Мөн багийн Франц хамгаалагч Эрик Абидал хэсэг хугацаанд гэмтэлтэй байж байгаад мөн тоглолтонд оролцход бэлээн болоод байгаа бол Адриано Коррэйра ташаандаа гэмтэл аван хэсэг хугацааг ногоон талбайн гадна өнгөрүүлэх болжээ.Өнгөрсөн жил Аваргуудын лигийн хагас шигшээд үлдэж байсан Барсэлон энэ жил тэмцээний D хэсэгт өрсөлдөж байгаа бөгөөд Оросын аваргуудтай Лхагва гарагийн шөнө тоглох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж