Луй Ван Гааль гэрээгээ сунгана

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Луй Ван Гааль гэрээгээ сунгана


Бундеслигийн шилдэг дасгалжуулагч Луй Ван Гааль багтайгаа хийсэн гэрээгээ нэг жилээр сунгаж Германы аваргуудтай 2012 хүртэл хамт байх болжээ.”Байэрн шиг топ клубыг удирдаад ялалт байгуулна гэдэгт хэзээд чухал байсан, чи хэзээд хожих болно” гэж Нидерланд дасгалжууланд Швейцарийн Базел хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтоо түүний багийнхан өнөөдөр Швейцарийн ФЦ Базел багтаа хийх юм.Германы аваргууд улиралыг төдийлөн сайн эхлүүлж чадахгүй байгаа.Харин Нидерланд мэргэжилтэн энэ тухай ямар нэгэн тодорхой талбайр хийхийг хүссэнгүй зөвхөн өнгөрсөн жилийн амжилтыг хүлээх хэрэгтэйг сануулжээ.Мөн тэрээр багтайгаа гэрээгээ сунгах болсон шалтгаанаа өөрийн эхнэртэйгээ холбон талбайрласан байна.Түүний эхнэрт Бавари хот онцгой таалагдаж байгааг Луй Ван Гааль илэрхийлсэн юм.Энэ долоо хоногийн сүүлч гэхэд клубын удирдлагууд болон Луй Ван Гааль нар шинэ гэрээнд гарын үсэг зурах бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж