Лампард, Монтенегрогийн эсрэг тоглолтод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Лампард, Монтенегрогийн эсрэг тоглолтод оролцохгүй


2012 онд Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 10 сарын эхээр үргэлжилэн явагдах болно.Хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ 10-р сарын 12 өдөр өөрсдийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэндээ тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байгаа Монтэнегро улсын шигшээтэй нүүр тулах бөгөөд энэ тоглолтыг багийн хагас хамгаалагч Фрэнк Лампард өнжих нь тодорхой боллоо.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараачаар Фрэнк Лампард төдийлөн олон тоглолтонд оролцоогүй.Учир нь тэрээр ивэрхийндээ мэс засал хийлгээд байгаа бөгөөд буцаад хэвийн байдалдаа ороход цаг хугацаа хэрэгтэй байгаа юм.Түүнийг орлон Монэнегро улсын шигшээтэй хийх тоглолтонд Жэймс Милнэр тоглох бололтой.Мөн тэрээр өнөө шөнө явагдах Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн  Олимпик Марсэльтэй хийх тоглолтыг болон, энэ Ням гарагт болох Арсеналтай хийх Лондонгийн дэрбиг өнжих юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж