Холбооны мөрдөх товчооныхон заль хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Холбооны мөрдөх товчооныхон заль хэрэглэжээ

Холбооны мөрдөх товчооны ажилчид дотоодын шалгалтандаа компьютерээс хариугаа аван хуулсан болохыг Хууль зүйн яамныхан олж тогтоосон байна. Ажилчдаас ерөнхий жишиг болон тэдний мэдлэгийн түвшнийг шалгах зорилгоор тест авсан юм байна. Ерэн минутын шалгалтыг ихэнх нь 20 минутанд дуусгаж байсан бөгөөд энэ нь тэднийг хуулсан байх гэсэн таамаглал гаргахад хүргэжээ. Нэгэн сонинд гарсан мэдээлэлд дурдахдаа “ихэнх Холбооны мөрдөх товчооны ажилчид ямар нэгэн хууль бус эсвэл булхайтай  үйлдэл хийсэн байдаг” хэмээжээ. Ажилчид бүгд 16,5 цагийн сургалтанд хамрагдаж харин дараа нь 51 асуултыг компьютер дээрээ хариулах ёстой байсан бөгөөд тэд асуултад хариулах үедээ интернэт ашиглах боломжтой байсан байна. Ерөнхийдөө өмнөх жилүүдэд ажилчид шалгалтаа 90 минут хийдэг байсан бол энэ удаад 200 ажилтан 20 минутанд бүгдийг зөв хийсэн гэнэ. Дараа нь Холбооны мөрдөх товчооны ажилчдаас байцаалт авахад хэд хэдэн тасгийн ажилчид хуулсан гэдгээ хүлээжээ.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж