
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарь ёсоор маргааш 09.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 11.30 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдах ажээ. Тус хуралдаанаар байнгын хороод УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцох юм байна.