Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Орондоо ч iPad-тайгаа

Техник технологийн хурдацтай хөгжилийн даган iPad хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод буй. Цаг тутам iPad-аа ашиглаж байдаг завгүй хүмүүстээ зориулан тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Hollandia нэгэн ор бүтээжээ. Уг ор нь хэв загварын хувьд сонгодог хийцтэйгээс гадна, таны тав тухыг хангах бүхийл зүйлийг өөртөө агуулсан аж. Тэдгээрийн нэг нь таны үнэнч анд iPad-нд зориулсан тавиур. Орны толгой хэсэг байрлах тусгай тавиур дээр iPad-нд зориулсан тавиурыг байрлуулсан ба 250 ваттаар ажилладаг дөрвөн ширхэг чанга яригчийг суурилуулсан аж. Энэхүү тансаг ор 20 мянган ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж