Raytheon роботын шинэ үеийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Raytheon роботын шинэ үеийг танилцууллаа

Raytheon компани Exoskeleton (XOS 2) роботын шинэ үеийг танилцууллаа. Уг арга хэмжээ Salt Lake хотноо зохион байгуулагдаж, үзүүлэх тоглолт хийлээ.
Энэхүү сайжруулсан шинэ хувилбар нь Iron Man кинонд ашиглагдаж байсан роботуудаас илүү хурдан, хүчтэй, тэгээд бүтцийн хувьд харьцангуй авсаархан, хөнгөн болсон аж.
Үзүүлэх тоглолтод роботууд 200 паунд жин бүхий туухай ямар ч завсарлагагүйгээр олон удаа өргөж, модон хавтан хугалаха, хурдан гүйх зэрэг үзүүлбэр үзүүлжээ.
Мөн өмнөх хувилбараасаа 50 хувь бага эрчим хүч ашигладгаараа давуу талтай болсон гэнэ. Нэг үйлдлээс нөгөөд шилжихэд хүндрэл багатай, шатаад авирах, хөл бөмбөг тоглох, ямар нэг юм савлах зэрэг онцгой чадваруудтай болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж