
Энэхүү сайжруулсан шинэ хувилбар нь Iron Man кинонд ашиглагдаж байсан роботуудаас илүү хурдан, хүчтэй, тэгээд бүтцийн хувьд харьцангуй авсаархан, хөнгөн болсон аж.
Үзүүлэх тоглолтод роботууд 200 паунд жин бүхий туухай ямар ч завсарлагагүйгээр олон удаа өргөж, модон хавтан хугалаха, хурдан гүйх зэрэг үзүүлбэр үзүүлжээ.
Мөн өмнөх хувилбараасаа 50 хувь бага эрчим хүч ашигладгаараа давуу талтай болсон гэнэ. Нэг үйлдлээс нөгөөд шилжихэд хүндрэл багатай, шатаад авирах, хөл бөмбөг тоглох, ямар нэг юм савлах зэрэг онцгой чадваруудтай болжээ.
Н.Наран