Хэргийн газраас калибр бууны сум олджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хэргийн газраас калибр бууны сум олджээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хархорин” зах дотор хувиараа гагнуур хийдэг иргэний чингэлэг дэлбэрсэн хэрэг өчигдөр 14 цагт гарсан билээ. Хэргийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, чингэлэгний ойролцоо худалдаа хийж байсан гурван иргэн гэмтсэн юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэргийн газраас калибр бууны сум олдсон байна. Бараа зөөдөг тэргэнцэр гагнаж байсан иргэд нас барсан учир хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн байхгүй байгаа аж. Цагдаагийнхан одоогоор нас барсан хүмүүс чингэлэгт сум байсныг анзааралгүй гагнуурын алхаа тавьснаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар үзэж байгаа аж. Харин энэ хэрэгт холбоотойгоор сум, зэвсгийн наймаа хийдэг иргэдийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл үндэслэлгүй болохыг, одоогоор хэнийг ч холбогдуулан шалгаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж