Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд: | News.MN

Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд:

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд:

Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд:
1967 онд төрсөн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат.
1985-1986 онд улсын филорманийн “Соёлэрдэнэ” хамтлагт дуучнаар ажиллаж байв. 1986-1993 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн академид суралцан  эстрадийн дуулаачийн мэргэжлээр төгссөн.  1988-1991 онд Югослав улсад, 1991-1992 онд Болгарын “Дайрэ” хамтлагт, 1993-1997 онд Соёлын төв өргөөний дэргэдэх “Соёл Эрдэнэ” хамтлагт дучнаар ажилласан бөгөөд 1997 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

Аюур Ономжавын /Монгол улсын арслан/
Олон түмнээ  “Мээтэн” гэж алдаршсан  Аюур  арслан Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт төржээ.
1925 онд улсын баяр наадмын 5-ын даваанд Хан Хэнтийн алдарт бөх Наваанпунцагийг орхиж улсын начин цол, 1927 онд 960 бөхөөс Н.Жамъян аваргатай түрүү булаалдан барилдаж, 9 даван үзүүрлэж заан цол авчаа. 1928 онд улсын их баяр наадамд 1000 орчим бөх барилдахад 10 даван түрүүлж, Монгол услын арслан цол хүртсэн байна.

Аюуш Лувсанцэрэнгийн /БНМАУ-ын баатар/
Төгрөг сумын “Сайр шанд” гэх газар малчны гэр бүлд төрсөн.  1942 онд цэргийн албанд мордож, Монголын ардын цэргийн мото-буудлагын нэгдүгээр батальонд алба хаасан байна.

Түүний цэргийн алба хааж байх үе дэлхийн 2-р дайны хүнд хэцүү жилүүд байв.  Тэрээр 1945 оны 8-р сард хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан мото буудлагын VII бригадад байлдаж байх үеэрээ Чуулалт Хаалганы давааны амыг байлдан тагнах Японы талын хүчийг саатуулах үүрэг хүлээж, эх орон ард түмнийхээ төлөө алтан амиа алдсан билээ.

Банди Цэдэвийн /МУ-ын арслан/
Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу одоогийн Тарагт сумын харъяат.
Банди арслан улсын баярн наадамд 15 удаа барилдахдаа нэг түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр удаа дөрөвт үлдэж, гурван удаа зургаа давж, долоон удаа тав давжээ. Тэрээр 1924 онд дөнгөж 20 нас хүрч байхдаа Босоо Шагдар хэмээх алдарт бөхийг хаян түрүүлж улсын арслан цол хүртсэн байна.

Батмөнх Осорхүүгийн /УИХ-ын гишүүн, Өвөрхангай аймгийн засаг дарга асан/
Хархорин сумын Бумбатын Цагааннуур гэдэг газар 1954 онд төрсөн. 1987 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсөж, ЕБС-иудад багш, хичээлийн эрхлэгч, Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байв.

1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргаар хоёр удаа томилогдон ажиллаж байжээ.

Батхүү Гаваагийн /УИХ-ын дэд дарга/
1959 онд төрсөн. 1978-1983 онд ЗХУ-ын Харьковын улсын их сургуулийг дүүргэж, 1983 оноос Автозасварын заводын  бригадын дарга, 1987 оноос Тээврийн яаманд ахлах мэргэжилтэн, 1991 оноос Шунхлай компанийн ерөнхий захирал, 1996 оноос Дэд бүтцийн хөгжлийн яамны зам тээврийн газрын дарга, 1999 оноос Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, 2004 оноос оноог хүртэл УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байна.

Гайтав Цэвэгмидийн /Төрийн соёрхолт яруу найрагч/
Богд сумын “Гэгээт” гэх газар 1929 онд төрсөн. Бага дунд суругуль болоодп Санхүүгийн техникумыг төгсчээ. Тэрээр 1953 онд “Шүлгүүд” хэмээх анхны номоо хэвлүүлсэн байна. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж  1961 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1967 онд МХЗЭ-ийн анхны шагнал, 1979 онд МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.

Галсанбат Дэмчигдоржийн /МУ-ын гавъяат жүжигчин/
-Гучин-Ус сумын уугуул. Орос, англи, солонгос, хятад хэлтэй тэрээр УАДБЧуулгын дэргэдэх “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулцаж улмаар чццлга болгон өргөжүүлж 30 жил ажиллажээ. Түүнд “гавъяат жүжигчин” хэмээх цолыг хүртээсэн нь урлагийнхаас анхных нь байсан юм. 

Ганбаатар Бандийн /МУ-ын арслан/
1958 онд төрсөн. Баян-Өндөр сумын харъяат. 1980 онд улсын начин Өвгөнхүүгээр тав давж начин, 1985 онд зургад Б.Бат-Эрдэнэ, долоод Ж.Мөнхбат, наймд Х.Баянмөнх, есд Д.Хадбаатар аваргыг дараалан хаяж түрүүлэн арлсан цол хүртэж байв.

1990 онд болсон “Монголын нууц товчоо”-ын 750 жилийн ойн наадамд зургаа, 1987,1988 онд тав давж шөвгөрчээ.

Ганбат Ёндондүйчирийн /МУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн/
1951 онд төрсөн. Зүүнбаян-Улаан сумын харъяат.  1970 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1976 онд Москва хотын Чайновскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг удирдаач мэргэжлээр төгссөн. Цэргийн хөгжмийн ухааны магистр цолтой. 1982-1983 оны “Алтаннамар” хөгжмийн надамын хошой алтан медаль, 1999 онд “Гоо марал”, 2000 онд Хөгжмийн зохиолчдын оны шагнал, БНАСАУ-д зохиогддог Олон улсын Хаврын баяр наадмын удирдаачийн Гран при хүртэж байв.

-Гомбосүрэн Цэрэнпилийн /Дипломатич/
1943 онд төрсөн. Хужирт сумын харъяат. “Гадаад бодлогын тулгын чулууг тавигч” хэмээн үнэлэгддэг Ц.Гомбосүрэн нь1975-1984 онд МУ-ын ГЯЯ-нд Хэлтсийн дарга, 1984-1987 онд БНМАУ-аас ЗХУ-д суух ЭСЯ-ны Элчин зөвлөх, 1987-1988 онд МАХН-ын Төв хороны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, 1988-1996 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, 1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн,1992-1996 онд УИХ-ын гишүүн зэрэг албан үүрэг гүйцэтгэж байв.

-Гэндэн Сангижавын  /МУ-ын Ардын жүжигчин/
Баянгол сумын уугуул тэрээр театр киноны нэрт зүтгэлтэн, авъяаслаг жүжигчин, нэрт найруулагч, шилдэг зохион байгуулагч байв. Тэрбээр Ц.Зандраагийн “Бидэнд юу саад болж байна” киноны Далантай, С.Удвалын “Үер” киноны Болд, П.Цогзолын “Бушхүүгийн үлгэр” киноны Тансар лам, Л.Ванганы “Далайддусал нэмэр” киноны Буд зэрэг уран сайхны олон дүрийг бүтээжээ.

Түүнд 1971 онд “Улсын гавъяат жүжигчин”, 1980 онд “МУ-ын ардын жүжигчин” цол шагнасан байна.

Гэндэн Пэлжидийн /МУ-ын ерөнхий сайд/
1895 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, одоогийн Тарагт сумын нутаг “Алтан тал” хэмээх газар төрсөн. Тэрбээр 1924-1928  онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, МУ-ын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байв. Түүнийг энэ үед олон талаар хэлмэгдүүлж, ЗХУ-ын Кримд амралт нэрээр улс төрийн цөллөг хийсэн байна. 1937 оны 7-р сарын 17-ны өдөр ЗХУ-ын ДХАК-аас улс төрийн хэрэгт баривчилж, эд хөрөнгийг нь хураан энэ оны 11 сарын 26-ны өдөр буудах ял заан хороож байжээ.

П.Гэнднд оногдуулсан  хувьсгалын эсэргүү, Японы тагнуул хэмээх хэргийг 1962 онд цагаатган нэр төрийг сэргээсэн байна.

 Дагвадорж Долгорсүрэнгийн /Асашёорюү/
1980 онд Улаанбаатар хотоноо төрсөн. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул юм. Тэрбээр дунд сургуульд суралцаж байх үеэсээ бөхийн спортыг онцгойлон сонирхон суралцаж, үе тэнгийхэнтэйгээ барилдаж байсан нь Японы үндэсний сумочдын анхаарлыг татжээ. Д.Дагвадорж богино хугацаанд амжилттай суралцан бөхийн адар нэрийг олж авсан ба 2002 оны 11-р сарын 22-нд МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж МУ-ын гавъяат тамирчин цол олгожээ.

Дамба Гомбожавын /Ардын Хувьсгалын партизан/
Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат.

1921 оны Ардын Хувьсгалын партизан, Монголын Ардын Армийн нэрт зүтгэлтэн, шилмэл дарга нарын нэг байжээ.  Гэвч түүнийг 1937 оны 11-р сарын 2-ны өдөр БНМАУ-ын Цэргийн яамны сайд Бүх цэргийн жанжин агсан Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүн хэмээн баривчилж, цаазаар авах ял заан гүйцэтгэжээ.

1967 оны 4-р сарын  28-ны өдрийн Дээд Шүүхийн бүгд хурлын 2 дугаар тогтоолоор Г.Дамбад оногдуулсан улс төрийн хэрэг гэгчийг хүчингүй болгон цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна.

Дашзэвэг Цэрэнбалжидийн /Дэслэгч генерал/
1948 онд Хархорин смуын нутаг “Өлзийт”-Овоо” гэдэг газар төрсөн. 1972 онд ЗХ-ний 126-р ангид албаны дарга, 1976 оноос БХЯ-ны ар талын газрын инженер, ар талыг удирдах газрын дарга, 1992 онд БХЯ-ны Тэргүүн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, 1998 оноос ЗХЖШтабын даргаар ажиллаж байв.

Довчин Санжийн /сангийн яамны сайд асан, дипломатич/
Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуу одоогийн Өлзийт сумын нутаг “Есөнзүйл”-д төржээ. 1921 оны 7 сараас Зүүн өмнө хязгаарын сайд, 1923 оноос Гадаад яамны эрхэлсэн түшмэл, 1924 оноос Сангийн яамны эрхэлсэн түшмэл, 1926 оноос Сангийн яамны сайдаар /10 гаруй жил / ажиллахын хамт Монгол банкны ерөнхий хорооны орлогч дарга. БНМАУ-ын Ерөнхий сайдын 1,2-р орлогчоор ажиллаж байв. С.Довчинг1939 оны 2-р сарын 11нд улс төрийн хилс хэрэгт баривчилж,  буудан алах ял заан 7-р сарын 27-нд гүйцэтгэжээ.  1965 оны 5-р сарын 31-нд  улс төрийн хилс хэргийг цагаатгасан байна.

Долгорсүрэн Донровын /МУ-ын манлай заан/
1946 онд төрсөн. Хужирт сумын харъяат. 1968 оны улсын наадмаар 5 давж начин, 1976 онд 7 давж заан цол хүртжээ.

Долгорсүрэн Чимэдийн /МУ-ын Ардын жүжигчин/
1920 онд Бүрд сумын нутаг “Холбоо” гэх газар төрсөн. 1936 оноос хойш 60 гаруй жил урлагийн тайзнаа уран бүтээл туурвин, кинонуудад тоглож 200 гаруй дүр бүтээжээ. 

Төр засгаас 1945 онд “Гавъяат жүжигчин”, 1980 онд “Ардын жүжигчин” цол олгожээ.

Жанцанноров Нацагийн  /Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч/
1949 онд Өлзийт сумын нутаг “Дулаан” гэх газар төрсөн. Монголын соёл урлаг, хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, 20 гаруй киноны хөгжим, 200 гаруй дуу романс зохиожээ.

Ичинхорлоо Баярхүүгийн /Болор цомын эзэн/
Тарагт сумын нутаг “Арвайхээрийн тал” гэх газар төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Болорцом яруу найргийн тэмцээний хоёр удаагийн тэргүүн байрын шагналт.

Лувсанжав Чойжавын /МУ-ын гавъяат багш, хүндэт профессор/
1930 онд Өлзийт сумын “Хангалын цагаан овоо” гэх газар төрсөн. Чой Лувсанжав англи, орос, хятад, япон, франц, герман, төв, манж, латин зэрэг 12 улсын хэл мэддэг бөгөөд МУИС-д 37 жил ажиллажээ. Эрдэм шинжилгээний 300 гаруй өгүүллэг, 40 гаруй толь бичиг хэвлүүлжээ. ЗХУ-ын доктор, нэрт эрдэмтэн.

Лүндээжанцан Данзангийн /УИХ-ын гишүүн/
1957 онд Баян-Өндөр сумын харъяат. Хуульч мэргэжилтэй. 1989-1990 онд ШУА-ийн Философийн хүрээлэнд секторын эрхлэгч, 1990-1992 онд улсын Бага хурлын гишүүн, Төрийн байгууллатын байнгын хорооны дарга, 1992 оноос өнөөг хүртэл МУ-ын Их хурлын гишүүнээр ажиллаж байна. УИХ-ын дарга, Аюулгүй байдал,Гадаад бодлого байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Тэрбээр 10 гаруй ном зохиож, 50 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Хууль зүйн ухааны дэд доктор, шинжлэх ухааны доктор, профессор юм. 

Лхүмбэ Жамбын  /Улс төрч/
Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Хайрхандулаан сумын нутаг “Хөгшин” гэх газар төрсөн.  Намын төв сургууль, ЗХУ-ын Дорно дахины Хөдөлмөрчдийн коммунистийн их сургуулийг төгсжээ. 1933 оны 7-р сард Ж.Лхүмбийг Японы тагнуулын байгууллагын удирдагч хэмээн улс төрийн зохиомол хэргээр баривчилжээ. “Лхүмбийн хэрэг” гээч энэ зохиомол хэрэгт 500 гаруй хүнийг хамруулан баривчилж,56 хүнд буудан алах ял, 260 хүнийг хорих, 1 хүнд нутаг заан яллах ял оногдуулсан байна. Ж.Лхүмбийг 1934 оны 6 сард буудан хороосон бөгөөд 1962 онд цагаатган нэр төрийг нь сэргээсэн юм.

Магсар Солийн /XX зууны шилдэг дасгалжуулагч/
1943 онд төрсөн. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 1978-1980 онд улс төрийн хэлмэгдэлд өртөн Булган аймаг руу нутаг заагдаж байсан бөгөөд 2000 онд цагаатгагджээ. Тэрээр МУ-ын гавъяат дасгалжуулагч, Олон улсын шилэгдмэл шүүгч, ХХ зууны шилдэг дасгалжуулагчийн өргөмжлөлтэй.

Намдаг Донровын /Төрийн хошой шагналт зохиолч/
1911 онд Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу одоогийн Тарагт сумын харъяат. Гэрийн сургалтаар бичиг үсгийн мэдлэг олсон ч Германд явж суралцан, улмаар театрын жүжгүүд бичиж эхэлсэн байна. 1932 онд ДХГазраас хилсээр баривчилж 7  жил хорих ял оноож байжээ.  Тэрбээр 50 гаруй жүжиг, роман, тууж бичсанб а 1962 онд “Цаг төрийн үймээн” романд төрийн соёрхол хүртээж, 1971 онд урлагийн гавъяат зүтгэлтэн цол олгон, 1983 онд “Оролмаа”, “Ээдрээ” жүжигт төрийн хошой шагнал хүртээсэн  байна.

Намсрай Лодонгийн /Хошууч генерал/
Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу одоогийн Хархорин сумын “Өндөр улаан”гэх газар төрсөн.  Цэргийн ерөнхий сургуулийн захирал, Хилийн цэргийн штабын дарга зэрэг албыг хашиж явсан түүний ажил хөдөлмөрийг үнэлж 1972 онд Хошууч генерал, МУ, ЗХУ-ын Хүндэт чекист цол тэмдгээр шагнаж байсан байна.

 Ойдов Зэвэгийн /МУ-ын Хөдөлмөрийн баатар/
1949 онд Хархорин суманд төрсөн.Чөлөөт бөхийн тэмцээнд 1964 оноос эхлэн оролцсон бөгөөд Дэлхийн оюутан залуусын аварга, Азийн хошой аварга, Улсын дөрвөн удаагийн аварга, Олон улсын интернациональ тэмцээний таван удаагийн аварга зэрэг 32 аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн түүнийг МУ-ын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Ойдов Чойжамцын /Төрийн шагналт  зохиолч/
Хархандулаан сумын “Гарьдын бичигт” хэмээх газар 1917 онд төрсөн. “Далан худалч”, “Аргат бяцхан баатар”, “Алиа тогмид” зэрэг жүжиг, “Ардын элч”, “Гурвн найз” зэрэг киноны зохиолыг бичиж туурвин 1974 онд “Зам” жүжгээрээ Төрийн шагнал хүртжээ.

Осор Улаанхүүгийн /Гавъяат жүжигчин/
Баянгол сумын “Гэгээний бууц” хэмээх газар төрсөн. Тэрбээр 80 гаруй жүжиг, 20 шахам киноны гол ба тулсах дүрд тоглож, Монголын 10 гаруй, орчуулгын 200 гаруй кинонд дуу оруулжээ. 1956 онд түүнийг БНМАУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнасан байна.

 Пүрэв Жамбын /Төрийн соёрхолт зохиолч/
Хайрхандулаан суманд 1921 онд төрсөн. Тэрбээр “Зүрхний хилэн”, “Аянга”, “Гурван зангилаа”, “Манан будан” зэрэг түүх агуулсан 20 гаруй роман бичиж, 200-аад богино хэмжээний зохиол, таван баримтат тууж туурвижээ.

Пүрэвдорж Дэндэвийн /МУ-ын Ардын уран зохиолч/
1933 онд Бүрд сумын “Эрээн уулын хажуу худаг” гэх газар төрсөн. 1950 оноос уран бүтээлийн ажлаа эхэлж, “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Нар тойрсон зам” гэхчлэн олон арван ном туурвижээ. Түүнд 1969 онд МЗЭ-ийн шагнал, 1981 онд Төрийншагнал, 1996 онд МУ-ын Ардын уран зохиолч цол олгосон байна.

Сугар Дуламын /Нэрт хуульч/
Өлзийт сумын харъяат. 1989 оноос төрийн дээд байгууллагад ажиллан, 1992-1996 онд Хууль зүйн дэд сайд, тэргүүн дэд сайд, 1996-2000 онд тус яамны нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн байв. Эдүгээ төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаа билээ.

Сумъяабазар Долгорсүрэнгийн /Улсын аварга/
1974 онд Хужирт суманд төрсөн. 1994 оны Улсын баяр наадмаар Д.Цэрэнтогтох аваргаар тав давж  улсын начин, 1996 онд улсын заан Ц.Цэрэнпунцагаар долоо даван МУ-ын заан цол хүртжээ.  2007 онд Г.Өсөхбаяраар  Улсын аварга цол хүртэв.

Тогоо Цэдэвсүрэнгийн /Хошууч генерал/
1954 онд Сант сумын нутагт төрсөн. Цэргийн дээд боловсрол, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2000 онд Батлан хамгаалах яамны дэд сайд, 2002-2008 онд МУ-ын ЗХЖШ-ын даргаар ажиллаж байв. Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор.

Хорлоо Пүрэвийн /Төрийн шагналт зохиолч/
Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу  одоогийн Хайрхандулаан сумын нутагт 1917 онд төржээ. Тэрбээр 1959 онд “Монгол ардын явган үлгэр” сэдвээр дэд доктор, 1979 онд “Монгол ардын дууны яруу найраг” сэдвээр докторын зэрэг хамгаалж байв. Мөн 1985 онд профессор, 1991 онд академич цол хүртжээ. П.Хорлоо нв аман зохиол судлалын эрдэмтэн төдийгүй уран зохиолч, жүжгийн зохиолч, кино зохиолч юм.

Ширсэдийн Цэнд-Аюуш /Нэрт зохиолч/
1944 онд Баян-Өндөр суманд төрсөн. Монгол туужийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. Тэрбээр “Адтай Мятав”, “Газар усны шивнээ” зэрэг олон арван ном, судалгааны бүтээл туурвисныг гадаадын 10 шахам хэлээр орчуулан хэвлэжээ. Ш.Цэнд-Аюушид Японы Кансай бүсийн Осака их сургууль, Такио хотын Сока их сургууль хүндэт доктор, профессор  цол олгон, Австрийн их сургуулиас “Алтан медаль”-иар шагнаж, 2002 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгосон байна.

Цэрэнтогтох Дашдоржийн /Дархан аварга/
1951 онд Нарийнтээл суманд төрсөн. 1972 онд улсын баяр наадамд анх удаа барилдан өсөх идэр начин, 1977 онд  МУ-ын заан, 1978 онд дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарыг дараалан хаяж түрүүлэн  МУ-ын арслан, 1980 оны улсын баяр наадамд заан Д.Долгорсүрэн, дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарыг хаян түрүүлж даян аварга цол хүртжээ. Тэрээр үндэсний спортын гавъяат тамирчин юм.

Шаравжамц Хасын /Даян аварга/
Түшээь аан аймгийн Далай гүнийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяатн. Тэрбээр 1894 онд Далай гүний хошууны Хайрхан уулын наадамд дөрөвт үлдэж бөхийн гараагаа эхэлжээ. Богдын зарлигаар наадмын түрүүнээс дөрвөн удаа бууж 1911 оны их Даншиг наадамд 1032 бөхөөс түрүү аван Даян аварга болжээ. Х.Шаравжамц аварга их, бага наадмаас 40 гаруй удаа түрүүлж байсан байна.

Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд:
-Рагчаагийн Авирмэд /БНМАУ-ын хөдөлмөрийн баатар тракторч/
-Дашийн Адилбиш /нэрт дипломатч/
-Цэрэндондогийн Адъяа / БНМАУ-ын хөдөлмөрийн баатар тариаланч/
-Ойдовын Адъяа /Нийгмийн ухааны доктор, профессор/
-Чулууны Адъяатөмөр /МУ-ын гавъяат дасгалжуулагч/
-Цэдэвсүрэнгийн Алтанбат / Хөдөө аж ахуйн ухааны доктор/
 -Чандагийн Аюур / МУ-ын гавъяат агрономич/
-Чүлтэмийн Аюурзана /Улсын бага хурлын гишүүн/
– Доржхүүгийн Бадамдорж /Биологийн ухааны доктор/
-Шаравын Бадарч /МУ-ын гавъяат барилгачин/
-Рагчаагийн Бадамдамдин / УИХ-ын гишүүн асан/
-Зэвгээгийн Базаррагчаа /Техникийн ухааны доктор/
-Цэвэлийн Базарцэрэн /Төрийн соёрхолт эмч/
-Цоодолын Балдандорж /Анагаах ухааны доктор/
-Даапүрэвийн Балжинням /МУ-ын Хөдөлмөрийн баатар үйлдвэрийн ажилчин/
-Раднаагийн Банди /Эдийн засгийн ухааны доктор/
-Шийлэгийн Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
-Батжаргалын Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
-Авирмэдийн Батжаргал /БНМАУ-ын гавъяат багш/
-Цогтбаярын Батдэлгэр /Хөдөлмөрийн баатар малчин/
-Жамъянгийн Батсуурь /Биологийн ухааны доктор/
-Долгорын Баттөмөр /МУ-ын гавъяат жүжигчин/
– Намдагийн Батцэрэг /УИХ-ын гишүүн асан/
-Гэндэнгийн Бизъяа /Эдийн засгийн ухааны доктор/
-Дамбын Борхүү /Аж үйлдвэрийн гавъяат ажилтан/
-Маадайн Буяннэмэх /Эдийн засгийн ухааны доктор/
-Бадарчийн Бямбаа /ХАА ухааны доктор/
-Галсангийн Бямбаа /БНМАУ-ын спортын гавъяат мастер/
-Батсуурийн Бямбадорж /Анагаах ухааны доктор/
-Чагнаагийн Бямбадорж /Техникийн ухааны доктор/
-Вандан-Оргийн Гаамаа /МУ-ын хүний гавъяат эмч/
-Яндагийн Ганболд /Мал эмнэлгийн ухааны доктор/
-Цэрэндагвын  Гомбосүрэн  /Нийгмийн шинжлэх ухааны доктор/
-Лувсанжамын Гомбосүрэн /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тариаланч/
-Гомбажавын Гончиг /БНМБУ-ын Хөдөлмөрийн баатар малчин/
-Шадавын Гүндалай /Хэл бичгийн ухааны доктор/
-Дамын Гэлэгдандар /Нэрт уран сийлбэрч/
-Лувсандоржийн Даваагив /Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/
-Гомбожавын Даваасамуу /Хэл бичгийн ухааны доктор/
-Гянын Дамдиндорж /МУ-ын гавъяат малчин/
-Чимэдбазарын Дамдиншарав /Шилдэг тамирчин/
-Цэрэндоржмйн Дашдорж /Эрдэмтэн, багш/
-Цэдэндоржмйн Дашгүнсэн /мал эмнэлгийн ухааны дэд доктор, профессор/
-Хэнмэдэхэвийн Дашзэвэг /УИХ-ын гишүүн асан/
-Цэгмидийн Дашцэрэн /Төрийн соёрхолт/
-Бутачийн Дашжанцан /Гавъяат холбоочин/
– Дуламын Долгор /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар ногоочин/
– Доржийн Дондов / Аж үйлдвэрийн гавъяат ажилчин/
-Гэндэнгийн Дорж /Ахмад дайчин/
-Лувсангийн Дорж /Урлагийн гавъяат зүтгэлтэн/
-Дангиндоржийн Доржготов /Геологи- Эрдэсзүйн ухааны доктор/
-Даръяагийн Доржсорог /Аж үйлдвэрийн гавъяат ажилтан/
-Шаравын Дуламсүрэн /МУ-ын Хөдөлмөрийн баатар саальчин/
-Зэвэгийн Дүвчин /Дэлхийн аваргын мөнгөн медальт, цомын аварга/
-Дашдоржийн Дэмбэрэлцэрэн /УИХ-ын гишүүн асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн/
-Агчбазарын Ёндондорж /МУ-н малын гавъяат эмч,доктор, профессор/
-Дондовын Ёндондүйчин /Дэслэгч генерал/
-Нацагдоржийн Жамсансүрэн /Газарзүйн ухааны доктор/
-Дашдоржийн Жанцан /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тэмээчин/
-Жанчивсэнгээгийн Жанцандорж / МУ-ын гавьяат багш/
-Цэдэнгийн Жанчив /Геологи, уурхай, үйлдвэрийн яамны анхны сайд/
-Буянбадрахын Жигмэддорж /Спортын гавъяат багш/
– Сндонгийн Ишгэн /МУ-ын заан/
-Пунцагийн Лонжид /МУ-ын Хөдөлмөрийн баатар ажилтан/
-Гаваагийн Лувсан /ОХУ-ын академич, АУ-ны доктор, хүний гавъяат эмч/
-Пунцагдашийн Лувсандорж /Эдийн засгийн ухааны доктор/
-Цэрмаагийн Лхамсүрэн /Төрийн шагналт барилгачин/
-Жанчивын Маань /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар малчин/
-Тэшигийн Мөнхжаргал /Хууль зүйн ухааны доктор, профессор/
-Дамбын Мөнхцэцэг /Аж үйлдвэрийн гавъяат ажилтан/
-Зэвэгийн Мэндсайхан /АУ-ны доктор/
-Дэмчигийн Намнандорж /БНМАУ-ын гавъяаи нэгдэлчин/
– Цэрэнгийн Насанбалжир /Түүхч эрдэмтэн/
-Дамдинпүрэвийн Нансалдулам /ХАА-н доктор/
-Чимидбазарын Насан тогтох /МУ-ын гавъяат дасгалжуулагч/
-Цэнд-Аюушийн Нацагдолгор /Сэтгэл судлалын ухааны доктор/
-Вандагийн Нацагдорж /Эдийн засгийн ухааны доктор/
-Цэдэвсүрэнгийн Нина /МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн/
-Содномжамцын Норовсамбуу /Философийн ухааны доктор, гавъяат багш, поофессор/
-Пунцагдашийн Нямдовчин /ХАА-н ухааны доктор/
-Цэдэнгийн Нямдорж /Хүндэт профессор/
-Гончигсэнгээгийн Нямхүү /МУ-ын Хөдөлмөрийн баатар эмч/
-Түмэнжаргалын Одсүрэн /МУ-ын гавъяат холбоочин/
-Сэнгэдоржийн Ойдов /МУ-ын спортын  гавъяат мастер/
-Рэндэндэвийн Ойдовданзан /МУ-ын гавъяат эдийн засагч/
-Бумуудэнгийн Олзод /БНМАУ-ын спортын гавъяат дасгалжуулагч/
-Намдагийн Орёл /АУ-ны доктор/
-Дух-Очирын Орги /БНМАУ-ын гавъяат тээвэрчин, Манлай жолооч/
-Гомбын очирбат /МУ-ын гавъяат жүжигчин/
-Жамбаагийн Оюунцэцэг /Хэл бичгийн ухааны доктор/
-Цэвээнжавын Өөлд /МУ-ын гавъяат агрономич/
-Цоодолын Пагам /ХАА-н гавъяат механикжуулагч/
-Сандуйн Пунцаг /МУ-ын гавъяат малчин/
-Дамдингийн Пунцагдорж /БНМАУ-ын гавъяат багш/
-Аюушийн Пүрэвгял /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар бульдозерчин/
-Сангийн Пүрэвдорж /БНМАУ-ын малын гавъяат эмч/
-Чойндонгийн Пүрэвдорж /Дэслэгч генерал/
-Дашзэвэгийн Пүрэвсүрэн /МУ-ын өсөх идэр начин/
-Бадарчийн Раапил /БНМАУ-ын гавъяат хуульч/
-Цэвэгийн Раш-Онолт /БНМАУ-ын гавъяат багш/
-Энхбаярын Равдан /МУ-ын гавъяат хуульч, профессор/
-Сономпилийн Рагчаа /БНМАУ-ын гавъяат нэгдэлчин/
-Доржжадамбын Ринчиндорж /ХАА-н ухааны доктор/
-Пүрэвийн Рэнцэндорж /Спортын гавъяат багш/
-Бямбын Рэнцэнпилжээ /Гавъяат эдийн засагч/
-Сүнрэвийн Самданжигмэд /Улсын арслан/
-Хорлоогийн Сампилдэндэв /Хэл бичгийн ухааны доктор/
-Лхамсүрэнгийн сангишарав /МУ-ын гавъяат холбоочин”
-Чимэдийн Сангишарав /Дэслэгч генерал/
-Чулууны Сандагдорж /БНМАУ-ын гавъяат тээвэрчин/
-Цэрэндагвын Сандуйбазар /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар малчин/
-Долгоржавын Санжаа /МУ-ын гавъяат багш/
-Цэрэндонойн Санжаа /Улсын заан/
-Түмэнбаярын Содномдаргиа /Философийн ухааны доктор/
-Шагдарын Содномпил /АУ-ны доктор/
-Сандагийн Сосорбарам /Нэрт дипломатич/
– Самбуугийн Сумъяа /МУ-ын гавъяат жүжигчин/
-Самдангийн Сэнгээ /БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн/
-Адъяагийн Сэнгэцохио /БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач/
– Ловонгийн Төмөрбаатар /МУ-ын гавъяат барилгачин/
-Дамдингивийн Түвшинжаргал /Гавъяат жүжигчин, уртын дууч/
-Жамсрангийн Түмэн /Техникийн ухааны доктор/
-Мигэдийн Хойлогдорж /МУ-ын спортын гавъяат тамирчин/
-Шадавын Цагаандорж /Худалдааны гавъяат ажилтан/
-Чимэддоржийн Цоодол /БНМАУ-ын гавъяат нэгдэлчин/
-Галсангийн Цоодол /МУ-ын заан/
-Гялдангийн Цоодол /МУ-ын арслан/
-Солийн Цоодол /Урлагийн гавъяат зүтгэлтэн уртын дууч/
-Ламжавын Цэвэл /БНМАУ-ын Соёлын гавъят зүтгэлтэн/
-Гончигийн Цэгмид /МУ-ын Хөдөлмөрийн баатар, малчин/
-Дугарсүрэнгийн Цэнд-Аюуш /Хүний гавъяат эмч/
-Очирын Цэрэндагва /Дэлхийн шилдэг дасгалжуулагч/
-Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/
-Чойжавын Цэрэндаш /Мал эмнэлгийн ухааны доктор, профессор/
-Дэнзэнгийн Цэрэндондов /Бүрэн эрхт элчин сайд/
-Панзын Цэрэндондов /Философийн доктор/
-Дагвадоржийн Цэрэндорж /Эдийн засгийн доктор/
-Агчбазарын Цэрэннадмид /Гүн ухааны доктор/
-Санжийн Цэрэннадмид /МУ-ын гавъяат механикжуулагч/
-Дугаржавын Цэрэнпунцаг /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар тэмээчин/
-Доржготовын Цэрэнханд /МУ-ын гавъяат тамирчин/
-Пунцагийн Цэрэнцоодол /Бүрэн эрхт элчин сайд/
-Лэгшидийн Чимэддорж /МУ-ын гавъяат багш/
-Рэнцэнгийн Чимэддорж /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар/
-Содномын Чинзориг /Нийгэм хамгаалал хөдөлмөрийн дэд сайд асан/
-Чойгонжавын Чихэндорж /Үйлчилгээний гавъяат ажилтан/
-Дарийн Чойжамц /МУ-ын заан/
-Лэгшидийн Чуваамэд /Уран сийлбэрч/
-Дашдаваагийн Чулуундорж /Нэрт дипломатч/
-Сангийн Чулуунхуяг /Техникийн ухааны доктор/
-Дамбын Шарав /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар/
-Цэдэвийн Шатар /БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат механикжуулагч/
-Цээ-Оргийн Шоовдор /МУ-ын гавъяат тамирчин/
-Цэрэндуламын Шүгэр /эрдэмтэн зохиолч/
-Дашзэвэгийн Эрдэнэбат /МУ-ын заан/
-Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр /Философийн ухааны доктор/
-Бэрэбаралын Эрдэнэбилэгт / УИХ-ын гишүүн асан/
-Доржийн Янжинлхам /БНМАУ-ын гавъяат жүжигчин/

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж