
Өнгөрсөн тавдугаар сард тэд хамтдаа Африк руу явсан ба уг аялалын үеэр дуучин бүсгүй хумхаа тусан хэсэг хугацаанд биеийн байдал нь тун хүнд байсан. Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь Derek Hough байнга эргэж, эмнэлэгт сахиж байсан нь тэдний харилцааны тухай цуурхалыг улам ч дэвэргэсэн билээ.
Харин олон сар үргэлжилсэн энэхүү яриаг дуучин бүсгүй үгүйсгэж “Бид хоёрын хооронд хэзээ ч сексийн харьцаа байгаагүй. Тэр миний хамгийн дотны найз. Хүнд хэцүү үед миний дэргэд байж тусалсан найз маань. Бидний хооронд өөр юу ч байхгүй” хэмээн ярьжээ.
Н.Наран