ХАМАС ба ФАТХ эвлэрэхээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

ХАМАС ба ФАТХ эвлэрэхээр тохиролцов

Зурагт: ПА ба Газын сүлдүүд

Есдүгээр сарын 26-нд суурин барихад тавьсан Израилийн 10 сарын хоригийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө Палестинчууд дотоодын тохиролцоогоо хийж чадсан тухай мэдээ Дамаскаас ирсэн байна. Үндэсний эвлэрлийн хэлэлцээрийг эхлэх тухай ХАМАС ба ФАТХ хөдөлгөөнүүд тохиролцож чадсан гэнэ.

ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Халед Машаль, ФАТХ-ын удирдлагын гишүүн Азам аль-Ахмед нар уулзалт хийсэн байна. Ynet агентлаг мэдээлснээр гурван цагийн уулзалт “маш дотно, нөхөрсөг” явагдсан гэнэ.

Талууд хэлэлцээр эхлэх үндсэн зарчмуудаа тохиролцон түүнийг тун удалгүй сэргээхээр шийдсэн аж. Өмнө нь зуучлагч Египетын санал болгосон ХАМАС-ын зөвшөөрөөгүй байсан асуудлууд ч яригдсан байв. ФАТХ тэр саналыг жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж