Дуурийн театр хэвлэлийн хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Дуурийн театр хэвлэлийн хурал зарлалаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 48 дахь улирлын нээлтээ ирэх сарын 2-нд Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар нээх гэж байгаа билээ. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Дуурь бүжгийн эрдмийн театрт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 29-нд 14.00 цагаас хэвлэлийн бага хурал хийх аж.

Одоогоор Дуурь бүжгийн эрдмийн театрт Италийн нэрт удирдаач Роберто Салвалио симфони найрал хөгжимчдийн хамт бэлтгэлээ хийж байгаа бөгөөд нээлтийн “Чио Чио Сан” дуурийг дохих юм байна. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж