Поп дива дуучин Алтанцэцэг хэсэг хугацаанд завсарласан уран бүтээлдээ эргэн ирж шинэхэн цомгийн ажилдаа шаргуу оржээ. Монгол поп опера чиглэлийг хөгжүүлэхээр стиль жанраа эрс өөрчлөн уран бүтээлээ туурвих болсон түүний шинэхэн цомог тун удахгүй мэндлэх нь ээ. “Up music” продакш нь дээр бичүүлж байгаа монгол үндэсний поп опера дуунуудаас бүрдсэн цомгийн ажил нь дуусах шатандаа оржээ. Дуучин бүсгүй энэ цомгоороо дэлхийн хэмжээний дуучин гэдгээ харуулахаар дууны хөгжим, найруулга дуугаралт, дуулалт зэргийг мэргэжлийн өндөр хэмжээнд хийж байгаа ажээ. Тус цомогт орсон дуунууд нь монголын шилдэг яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдэж байгаа юм байна.
А.Сүндэр
А.Сүндэр