Жэк Родвелийг авах ямар ч боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Жэк Родвелийг авах ямар ч боломжгүй

Энэ зун гэхэд л 126 сая паундаар 6 тоглогч багтаа элсүүлсэн Ман.Сити ээлжит тоглогчынхоо эрэлд гараад байсан. Эвэртон клубээс Английн шигшээн залуу хагас хамгаалагч Жэк Родвелийг авах хүсэлтээ Робэрто Манчини удаа дараа илэрхийлсэн ч энэ ямар боломжгүй гэдэг хариулт авахаас өөр сонголтгүй болжээ. Гэхдээ энэ хүсэлтээ Итали мэргэжилтэн аль өнгөрсөн жилээс тавьж байсан бөгөөд Дэвид Мойс багийнхаа удирдлагуудаас ирээдүйн шилдэг тоглогчоо зарахгүй байх шийдвэр гаргуулахаар ятгаж чадсан юм. Харин энэ удаад ч боломжгүй гэсэн хариултыг авсан Робэрто чимээгүй байж чадсангүй хатуухан үг Ливэрпүүлийн багт илгээгээд амжсан байна. Тэрээр хэлэхдээ :
“Бид Англи тоглогчдыг ихээр ашигладаг. Гэхдээ энэ бол амаргүй. Яагаад гэвэл Англи тоглогчидтой бүхий л багууд тэднийгээ зарахгүй байна.” гэсэн байна. Үүгээрээ бас клубуудэд тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд бэрхшээл тулгарч байна гэдгийг эртнээс ойлгуулж байгаа ч юм шиг. 19 настай залуу уналтанд ороод байгаа багаа үзэгчийн суудлаас харж гэмтэл авсандаа маш ихээр харамсаж сууна. Харин түүнд АПЛ-ийн хамгийн баян багуудын нэгд тооцогдох Манчэстэр Ситид тоглох сонирхол битүүхэн нуугдаж байгаа гэдэгт Итали дасгалжуулагч найдвар тавьсаар байна. Р.Манчини өөрөө17 настай байхдаа Болонья клубээс хөлбөмбөгийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд ердөө ганцхан жилийн дараа Сампдориад очиж байжээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж