
“Бид Англи тоглогчдыг ихээр ашигладаг. Гэхдээ энэ бол амаргүй. Яагаад гэвэл Англи тоглогчидтой бүхий л багууд тэднийгээ зарахгүй байна.” гэсэн байна. Үүгээрээ бас клубуудэд тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд бэрхшээл тулгарч байна гэдгийг эртнээс ойлгуулж байгаа ч юм шиг. 19 настай залуу уналтанд ороод байгаа багаа үзэгчийн суудлаас харж гэмтэл авсандаа маш ихээр харамсаж сууна. Харин түүнд АПЛ-ийн хамгийн баян багуудын нэгд тооцогдох Манчэстэр Ситид тоглох сонирхол битүүхэн нуугдаж байгаа гэдэгт Итали дасгалжуулагч найдвар тавьсаар байна. Р.Манчини өөрөө17 настай байхдаа Болонья клубээс хөлбөмбөгийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд ердөө ганцхан жилийн дараа Сампдориад очиж байжээ.
Score studio.