“Алтан гранпри” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Алтан гранпри” тэмцээн болно

Монголын хөнгөн атлетикийн холбооноос анх удаа 2010 оны өсвөр үеийн “Алтан гранпри” тэмцээнийг энэ сарын 10, 16, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Өсвөр үеийнхний бие бялдрын хөгжилт, тамирчдын бэлтгэл,  сургалтын үр дүнг шалгах, өсвөр үеийн шигшээ баг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнийг 12-13, 14-15, 16-17 гэсэн насны ангиллаар зохион байгуулах аж. 2010 оны өсвөр үеийн “Алтан гранпри” тэмцээний нэгдсэн дүнг гурван удаагийн тэмцээний дүнгээр эцэслэн гаргах бөгөөд шилдэг баг,  тамирчин тус бүр цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болно. Түүнчлэн шилдэг дасгалжуулагч багшийг гурван насны ангилалд тус бүр шалгаруулан урамшуулах аж.
“Алтан гранпри” анхдугаар тэмцээний мандатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн байранд буюу Спортын төв ордны хоёр давхарт  олгох юм. Тэмцээнд оролцогчид албан ёсны мэдүүлэг, эмчийн магадлагаа, сурагчдын хувийн хэрэг,  төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, нэг хувь цээж зургийн хамт ирж, мандатаа авах боломжтой юм байна.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж