Алонсо төгс уралдаан хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Алонсо төгс уралдаан хийлээ

Формула нэгийн шөнөөр явагддаг цорын ганц уралдаан Сингапурын гранпри өчигдөр явагдлаа. Энэ гранпри шөнийн гэхээс илүүтэйгээр дэлхийн аваргын өнгийг тодорхойлогч гэдгээрээ анхаарал татаж байлаа. Марина Бэй Стрийт тойрог зам дээр явагдсан уралдааны байрлал тогтоох гараанд Фернандо Алонсо ялалт байгуулж тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх болсноос хойш шууд нэвтрүүлгийн гол бай Алонсо болсон юм. Үнэхээр ч төгс уралдааныг Алонсо хийж байсан. Түүний араас Феттэл, Хэмилтон, Баттон, Уэббэр гэсэн гол өрсөлдөгчид нь жагсаж гараанаас гарчээ.


Гэвч Сингапурт Алонсо болоод түүний баг ямар нэгэн алдаа гаргасангүй. 61 тойргийн турш тэргүүлж явсаар ялалтыг өөрийнх болгосон байна. Ялагчийн төлөөх тулаан Феттэл Алонсогийн хооронд өрнөсөн ч Уэббэр Хэмилтоний ослын дэргэд юу биш байжээ.  Аюулгүйн машин буух үед урагшлах дайралтыг зэрэг хийсэн Хэмилтон Уэббэрийг гүйцэх түрүүлэх оролдлогыг хийсэн ч түүний зоримог алхам 2 дох дараалсан уралдааныг замын дундаас гаргахад хүргэсэн юм.
Энэхүү ослыг уралдааны стюардсууд нягталж үзсэн ч аль нэг нисгэгчид шийтгэл оноогоогүй байна. Хэмилтон үнэхээр ууртайгаар тойрог замыг орхиж байлаа. Хэдийгээр Хэмилтон Марк Уэббэртэй мөргөлдсөн ч эрт пит хийсэн Уэббэр цаашид уралдаанаа хэвийн үргэлжлүүлж улмаар шагналт байранд шалгарсан юм. Алонсогийн ардаас Феттэл, Уэббэр гэсэн нисгэгчид шагналын тавцанд гарсан бол дугуй нь муудсан Уэббэрийг гүйцэх оролдлого хүчтэйгээр хийж байсан Баттон 4-т, Нико Росбэрг 5-т хурдалжээ. Уралдааны үеэр Лотус багийн Хэкки Ковалайнэний машин шатаж байсан ч тусламж түүн дээр удаан очсоны улмаас машинаа тэр чигт нь шатаах шахсан юм.

Ингэснээр одоогийн байдлаар нисгэгчдийн цомын тэмцээнд Марк Уэббэр 202, Алонсо 191, Хэмилтон 182, Феттэл 181, Баттон 177 оноотой боллоо. Харин зохион бүтээгчдийн цомд Рэд Бүлл 383, Макларэн 359, Феррари 319 оноотой явж байна. ДАШТ дуусахад 4 уралдаан үлдээд байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж